Кинонд гардаг хамгийн үзэсгэлэнтэй хуримын даашинзууд

Аз жаргалтай төгсгөлд хүн бүр дурладаггүй гэж үү? Үзэж байгаа киногоо үлгэрийн мэт төгсөж, нүд алдам хурим хийгээсэй гэж хүсдэг л биз дээ. Тэгвэл өнөөдөр та бүхэндээ кинонууд дээр гарч байсан хамгийн үзэсгэлэнтэй хуримын даашинзуудыг танилцуулж байна.

Керри, “Sex and the City” (2008)

Керри хуримын ёслолдоо бэлтгэж, янз бүрийн дизайнеруудын даашинзыг өмсөж үзээд эцэст нь Вивиен Вествудын бүтээсэн хараа булаам даашинзыг сонгодог. Загварлаг 4 найзын тухай өгүүлэх тус цуврал дээр төрөл бүрийн загварын хуримын даашинзууд гардаг ч хамгийн үзэсгэлэнтэй нь Керригийн өмссөн даашинз гэдэгтэй хүн бүр санал нийлэх биз ээ.

Адэлин, “The Age of Adaline” (2015)

Адэлиний өмссөн даашинз нь 30-аад оны загварын чиг хандлагын гайхалтай илэрхийлэл болдог: тороор чимэглэсэн даавуун торгон даашинз, нимгэн бээлий, тэр үеийн бүх охидын мөрөөддөг байсан шал хүрсэн урт гивлүүр.

Викториа, “The Young Victoria” (2009)

Энэ нь Хатан хаан Викториагийн өмсөж байсан даашинзаас санаа авч, дуурайлган бүтээсэн хуримын даашинз билээ. Кино шүүмжлэгчдэд хүртэл маш их таалагдсан бөгөөд тус уран бүтээл нь Оскарын наадмаас “Шилдэг хувцас загвар” шагналыг хүртсэн байдаг.

Мэгги, “Runaway Bride” (1999)

Жулиа Робертсын дүр нь киноны туршид янз бүрийн цагаан даашинз өмсдөг боловч сүүлийн хуриман дээрээ өмссөн энэхүү хуримын даашинз хүмүүсийн сэтгэлд хүрсэн билээ. Мөр гарсан, атласан даашинзыг загвар зохион бүтээгч Амсейл Аберра бүтээжээ.

Жо, “Funny Face” (1957)

Дизайнер Хуберт де Живаншигийн бүтээсэн энгийн мэт боловч тансаг хуримын даашинз Одри Хепбернийг улам бүр үзэсгэлэнтэй харагдуулж байсан билээ.

Кетнисс, “The Hunger Games: Catching Fire” (2013)

Индонезийн дизайнер Текс Савериогийн бүтээсэн тус даашинз нь киноны хамгийн том чимгүүдийн нэг байсан билээ. Өд сөд, тороор хучсан сүр ихтэй даашинз нь үзэсгэлэнтэй гэх үгтэй л хоршиж явах ёстой мэт.

Блэйр, “Gossip Girl” (2007–2012)

Блэйрийн хуримын ёслол дээрээ өмссөн цэнхэр өнгийн даашинз нь үнэхээр л түүний гоо үзэсгэлэнт төрхтэй төгс зохицож буй мэт. Энгийн мэт боловч эгэлгүй тансаг даашинз нь багагүй үзэгчдийн атаархлыг төрүүлээд амжсан.

Мили, “Brava Doll” (1998–1999)

Мили өөртөө итгэлтэй байдал, хурц зан чанараа даашинзаараа илэрхийлдэг. Урд талдаа богино, хойноо урт хормойтой тус даашинз бүсгүйн хөлийг улам бүр халуухан харагдуулж байв.

Падме, “Star Wars Episode II: Attack of the Clones” (2002)

Натали Портманы даашинз нь дотуур хувцас, нөмрөг, гивлүүрээс бүрдэнэ. Энэхүү даашинз нь асар их ажиллагаа, хөдөлмөр шаардсан болохыг дизайнер Триша Биггар дурдсан байдаг.

Миа, “The Princess Diaries 2: Royal Engagement”, (2004)

Гүнжийн өмссөн эрхэмсэг агаад үзэсгэлэнтэй даашинз олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн гэдэгт итгэлтэй байна.

Рөүз, “Downton Abbey” (2010–2015)

Тус цуврал дээр гарсан хамгийн хараа булаам, үзэсгэлэнтэй даашинз гэдгээрээ алдартай. Кино багийнхан үзэгдэл тохирох даашинзыг удаан хайсан ч, эцэст нь энгийн нэг дэлгүүрээс олж чадсан гэдэг.

Анастасия, “Fifty Shades Freed” (2018)

Нэхсэн тор, задгай мөр, урт зах нь Моник Люльерийн урласан хуримын даашинзнаас харагдана. Загвар зохион бүтээгч “Би уламжлалт, гэхдээ орчин үеийн хэв маягаар Анастасиягийн зан чанарыг багтаасан даашинз бүтээсэн” хэмээжээ.

Скарлетт, “Gone With the Wind” (1939)

Скарлеттэд хуучны өнгө аястай даашинз өмсүүлсэн боловч энэ нь түүнд хэчнээн сайхан зохиж байсан талаар үзэгчид ам дамжин ярьсаар байдаг.

Лив, “Bride Wars” (2009)

Дизайнер Вера Вангийн бүтээсэн гайхалтай хуримын даашинз. Кейт Хадсоны бүтээсэн дүрд зориулж тэрээр бэлхүүс тодотгосон, зүрх хэлбэрийн энгэртэй, сүрлэг цагаан даашинзыг бүтээсэн. Мөн ягаан өнгийн бүсээр даашинзыг улам бүр үзэсгэлэнтэй болгожээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!