Гаврыг өдөр тутамдаа ашигтай байдлаар хэрэглэх аргууд

Айл бүрт жижигхэн савтай гавар байдаг. Үүнийг ханиад хүрэх үед, үе мөчөөр хатгуулахад энд тэндээ л түрхдэг гэж мэдэхээс өөр яаж ашиглахыг гадарладаг хүмүүс тун ховор. Ийм учир шалтгаанаар та бүхэндээ гаварыг өөр бусдаар чухам яаж хэрэглэж болох талаар зөвлөгөө мэдээллийг хүргэж байна.

  • Хөлийн өсгийг зөөлрүүлнэ: Хөлийн тань өсгий эвэршиж хатуурсан бол багахан гавар түрхээд, оймсоо гадуур нь углаад унтаарай. Өглөө нь хөлөө угаагаад, уушгин чулуугаар өсгийгөө үрж, үхэжсэн арьсыг гуужуулна. Өдөр бүр давтан хэрэглэснээр, богино хугацаанд хөлийн өсгий зөөлрөх юм.
  • Толгойн өвдөлтийг намдаана: Толгой өвдсөн үед багахан гавар авч дух эсвэл чихний ойролцоо нимгэн түрхэнэ.

  • Шавьж үргээнэ: Гаварны үнэр шумуул, ялаа гээд л бүхий л төрлийн шавьжийг үргээдэг. Таглааг нь нээлттэй тавьчихад л хурц үнэрнээс зугтаад шавьжнууд дайжин одох ажээ.
  • Хумсны мөөгөнцрийг эмчилнэ: Орой бүр орондоо орохын өмнө мөөгөнцөр үүссэн хэсэгт гаварнаас түрхээрэй.
  • Хэвлийн таргалалтыг бууруулна: Нэг халбага архи, нэг халбага хүнсний сода, тал савтай гаврыг хольж, гэдэсний дасгал хийхээсээ өмнө хэвлий хэсэгтээ түрхэж, гялгар уутаар орооно. Харин дасгалаа хийчихээд угааж арилгаарай.

  • Үрэвсэл халдвараас сэргийлнэ: Зүссэн, шалбарсан шарх амархан үрэвсэх хандлагатай байдаг. Үүнээс сэргийлэх үүднээс багахан гаврын шархныхаа эргэн тойронд түрхэнэ.
  • Нурууны өвдөлтийг намдаана: Нуруу өвдсөн үед гаварнаас түрхээрэй. Хэсэг хугацааны дараа гэхэд өвдөлт нь буурах болно.
  • Язралтын сорвийг бүдгэрүүлнэ: Язарсан хэсэгтээ гавар түрхэж байгаарай. Хоёр долоо хоногийн дараа гэхэд та бодит үр дүнг харна.

  • Хөхрөлтийг арилгана: Хөхөрсөн хэсэгтээ гавар түрхэснээр, богино хугацаанд эдгэрч, хэвийн болох аж.
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!