Эдгээр зүйлс ямар үүрэгтэй, хэнд хэрэгтэй юм бол?

Бидний өмсөж зүүж, эдлэж хэрэглэдэг зүйлсэд дагалддаг жижиг эд хэрэглэлүүд ямар үүрэгтэйг мэдэх үү? Үнэндээ бид бараг анзаарч хардаггүй гэхэд болно. Харин тэдгээр зүйлс нь таны төсөөлөөгүй хүндтэй үүргийг хүлээдэг байх юм.

Гутлын ар хэсэгт байрлах гогцоо

Гутлын ард байрлах тус гогцоо нь хэд хэдэн үүрэгтэй. Шагай давсан урт түрийтэй гутлыг татаж өмсөхөд туслах гол үүргээс гадна гутлаа үдэхдээ тус гогцоонд ч мөн үдээсээ оруулж, хөлөө тойруулан ороож болох юм. Хамгийн сүүлд нь гутлаа энд тэнд өлгөх хэрэг гарвал тус гогцоо танд туслана.

Хуванцар савны таглаан доторх резин

Хийжүүлсэн ундааг савлахдаа таганд нь нимгэн резин байрлуулснаар, хийгээ алдахгүй байх зориулалттай. Хэрэв ийм оруулга байхгүй бол ундаа хийгээ алдаж, газгүй болдог ажээ.

Цоожны хажууд байрлах жижиг нүх

Цоожонд агаар оруулах зориулалттайгаар тус нүхийг хийж өгсөн байна. Агаарын солбилцол нь цоожыг зэврэхээс сэргийлэх ба хэрэв цоож гацсан, зэвэрсэн бол тус нүх рүү тос хийж, асуудлыг шийдвэрлэдэг.

 

Метрийн урд байрлах хэсэг

Метрийн хэмжүүрийн урд талд байрлах “шүд” болон “нүх” ямар зориулалттайг та мэдэх үү? Шүд нь харандаа байхгүй үед тэмдэглэгээ хийх, харин нүх нь хэмжигчээ тогтооход туслах зориулалттай.

Нүүр цэвэрлэгч хөвөнгийн хоёр өөр гадаргуу

Нүүр цэвэрлэгч хөвөн нь товгор болон цулгуй хоёр талтай байдаг. Товгор тал нь нүүрний будаг түрхэх, цулгуй тал нь будаг арилгахад ашиглагдахаар бүтээжээ.

Үдээсний машины суурь

Үдээсний машины сууринд байрлах төмрийг 180 хэм эргүүлж, өөрт тохиромжтой байдлаар ашигладаг. Хэрэв ямар нэгэн зүйлийг хөнгөн үдэх, удалгүй буцаад үдээсийг авах бол хол зайтай нүхлэсэн хэсгийг гадагш эргүүлнэ. Харин сайтар үдэх шаардлагатай байгаа бол эсрэгээрээ ойр зайтай нүхлэсэн хэсгийг гадагш эргүүлэх юм.

Микрофоны гадуурх хамгаалалт

Үүнийг ямар нэгэн гоёл чимэглэлийн байдлаар хийдэггүй. Харин амнаас хүчтэй үлээх амьсгалын чимээ болон орчны дууг багасгаж, хоолойг илүү цэвэр сонсогдоход нөлөөлдөг ажээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!