Өнгөө алдсан монетан зүүлт, ээмэг болон бөгжийг шинэ мэт болгох хялбар арга

Эмэгтэй хүнийг үнэ цэнэтэй, ихэмсэг харагдуулдаг зүйлсийн нэг бол яахын аргагүй үнэт эдлэл, алт мөнгөн хэрэгсэл билээ. Харин эдгээрийг удаан хугацаанд зүүж хэрэглэснээр өнгөө алдаж, ганддаг шүү дээ. Миний хувьд гэхэд монетан эдлэлд дуртай. Ээмэг, бөгж, зүүлт байдаг. Харин өнгөө алдаж хуучирсан монетан зүүлтээ бүр зүүхээ больсон байсан ч, ээж маань нэгэн сонин аргаар энийг яг л шинэ мэт болгочихсон. Одоо би тэр зүүлтээ байнга зүүж байгаа. Тийм болохоор та бүхэндээ ч бас ээжийн мэддэг тэр супер аргыг хуваалцъя гэж бодсон юм.

Хэрэг болох зүйлс:

  • Давс – 1 халбага
  • Сода – 1 халбага
  • Аяга таваг угаагч шингэн – 1 халбага
  • Ус – 1 стакан
  • Тугалган цаас

Хэрэглэх арга:

  • Эхлээд богино долгионы зууханд усаа хийж халаана.
  • Дараа нь аяганы ёроолд тугалган цаас дэвсэж бэлтгэнэ.
  • Үүндээ халаасан усаа хийнэ.
  • Одоо бүх орцоо усандаа хийж хутгаарай.
  • Өнгөө алдаж хуучирсан үнэт эдлэлээ усандаа хийж таглаад, 10-15 минут байлгах хэрэгтэй.
  • Үүний дараа зөөлөн алчуураар арчиарай.

Ингээд л таны үнэт эдлэл цоо шинэ мэт болох юм. Амжилт хүсье.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!