Байнга уурлаж, бухимддаг бүсгүйчүүд тарган байдгийг тогтоожээ

Бухимдал ихтэй энэ нийгэмд ямар ч стресс бухимдалгүй амьдарна гэдэг мэдээж тун ч бэрх асуудал. Гэхдээ тэр бүхнийг мартаад, өөртөө сэтгэл хангалуун, эерэг байж болохгүй гэх зүйлгүй шүү дээ. Аливаа бэрх зүйлсийн эерэг талыг олж хараад, инээмсэглэлээр дүүрэн амьдрах хэрэгтэй. Эс бөгөөс уур бухимдал дунд таны амьдрал үргэлжилвэл илүүдэл жиндээ баригдаж, эрчимтэй таргалж эхлэх юм.

Стресс ядаргаанд орсноор та зөвхөн таргалах бус, нүүрэн дээр батга гарч, өвдөж, амьдралын идэвхигүй болж, нэг ёсондоо хүндхэн нөхцөлтэй нүүр тулдаг. Энэ нь биеийн тань бүхий л хэсэгт нөлөөлөх тул хоол боловсруулах системийн ажиллагааг алдагдуулж, идэх дуршлыг нэмэгдүүлж байдаг. Мөн стресстэй байх үед биед кортизол хэмээх даавар ялгарч, энэ нь таныг таргалалтанд хүргэнэ.

Иймд та уур бухимдлаас хол байхыг хичээж, таргалалтаас сэргийлээрэй. Гоолиг сайхан биетэй байж, жингээ барих гол нууц нь аз жаргал, эерэг хандлага юм шүү.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!