Хүн бүрийн заавал мэддэг байх хэрэгтэй компьютерийн командууд

Та арай ctrl+c, ctrl+v зэргээс хэтрэхгүй компьютерийн гарны мэдлэгтэй юм биш биз? Тийм бол 21-р зуунд ийм байдалтай амьдарна гэдэг боломжгүй болоод бэрх гэдгийг дуулгая. Бид та бүхэндээ хүн бүрийн заавал мэдэж байх ёстой компьютерийн гаран дээр хийж болох үйлдлүүдийг танилцуулъя.

Компьютерээ орхиж явахдаа цоожлох

Хэн л өөрийнх нь нууц зүйлсийг хамт ажилладаг хүмүүс нь уншаасай гэж хүсэх билээ дээ. Тийм ч учраас ойрхон гарах байлаа ч компьютерээ цоожилж байх нь чухал.

  • Windows компьютер – Start товчлуур + L
  • Mac компьютер – Cmd + Alt + Eject

Санамсаргүй хаасан цонхыг буцааж нээх

Бид ашиглаж байсан цонхоо санамсаргүй хаах нь түгээмэл тохиолддог шүү дээ. Харин үүнийг буцааж сэргээхийн тулд заавал “history”-гоо ухах шаардлагагүй юм.

  • Windows компьютер – Ctrl + Shift + T
  • Mac компьютер – Command + Z

Компьютер гацаад байвал яах вэ?

Энэ асуудал ихэвчлэн “Photoshop” ашиглаж байхад түгээмэл тохиолддог. Компьютер бүхэлдээ гацаж, юм ч хийх боломжгүй болж, хамаг уур бардаг шүү дээ. Энэ үед доорх арга хэмжээг аваарай.

  • Windows компьютер – Ctrl + Shift + Esc
  • Mac компьютер – Cmd + Option + Shift + Esc

Эдгээр товчлууруудыг 3 секунд дарах ёстойг анхаараарай.

 

Хуудсын хаягийг амархан хадгалах

Энийг сурчихсан байхад та маш их цаг хугацааг хэмнэж чадна.

  • Windows компьютер – Alt + D
  • Mac компьютер – Cmd + L

Хэрвээ дарга чинь яг ард чинь зогсож байвал?

Заримдаа ажил дээр залхуу хүрч, зүгээр л “youtube” бичлэг үзээд суумаар санагддаг шүү дээ. Харин яг тэр үед дарга чинь хүрээд ирвэл яах вэ? Мэдээж та ажлаа хийж байгаа юм шиг л харагдахыг хүснэ биз дээ. Энэ тохиолдолд доорх аргыг хэрэглээрэй.

  • Windows компьютер – Windows + D
  • Mac компьютер – Fn + F11

Зөвхөн нэг хэсгийг скрийншот хийж авах

Ямар нэгэн зүйлийг скрийншот хийж авах үед “print screen” нь хуудсыг бүхэлд нь авчихдаг. Тэгвэл зарим нэг хэсгийг нь тусгайлан авахын тулд доорх аргыг хэрэглээрэй.

  • Windows компьютер – Alt + Print Screen
  • Mac компьютер – Cmd + Shift + 3
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!