Хоолойн өвдөлтийг эмээр биш гэрийн аргаар эмчилсэн ээжийн туршлага

Хоолойн өвдөлтийг эмээр биш гэрийн аргаар эмчилсэн ээжийн туршлага

Өвлийн хүйтэн өдрүүд хэдийн айлчлан ирж, ханиад томууны эрин үе эхэллээ. Зүгээр нэг ханиалгах бус хоолой зэрэг өвдөх нь амьдын тамаас ялгаагүй мэт санагддаг. Хоол унд идэж уух нь бүү хэл, шүлсээ залгих, ярихад хүртэл төвөгтэй болгох энэхүү асуудлаас хэрхэн салах вэ? Тэгвэл бид та бүхэндээ яг одоо хоолойн өвчнийг хамгийн богино хугацаанд үр дүнтэй эмчлэх аргуудыг хүргэж байна. Та энэхүү мэдээллийг ойр дотны хүмүүстээ ч мөн хуваалцаарай.

Агаар чийгшүүлэгч ашигла

Таны хоолой өвдсөн бол эхний ээлжинд гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийгээрэй. Мөн хоолойн өвдөлтийн үеэр агаар цэвэршүүлэгчийг орныхоо ойролцоо тавих хэрэгтэй. Хоолой өвдөх үед хоолой болон хамар ихээр хуурайшдаг. Чийг таны өвчнийг хормын төдийд эмчлэх болно.

Зөгийн бал

Өглөө сэрэхэд хоолой тань хөндүүр байвал аяга буцалсан усанд нэг халбага зөгийн бал хутгаад уучих. Тэр дороо л намдаад ирнэ шүү. Төрөл бүрийн өвчин, үрэвслийг бут цохидог зөгийн бал энэ удаад ч бас танд туслах болно.

Давстай ус

Давстай ус нь хоолой дахь бактерийг устгаж, түргэн эдгэхэд тустай. Тиймээс усанд давс хийж найруулаад, үүгээрээ хоолойгоо сайтар зайлах хэрэгтэй юм. Ингэхдээ аяга усанд тал халбага давс хийж уусгаарай.

Сармис

Хоолойн өвдөлт гэлтгүй ханиад хүрсэн үедээ 1-2 ширхэг хумс сармис хэрэглээрэй. Сармисыг дундуур нь хэрчээд хоолойгоо арч, дараа нь ороолт зүүгээрэй. Хагас цагийн дараа өвдөлт тань намдах болно.

Содатай усаар хоолойгоо утах

Ус буцалгаж дотор нь сода хийгээрэй. Үүндээ нүүрээ ойртуулж, амаа ангайх бөгөөд толгой дээгүүрээ алчуур тавих хэрэгтэй. Ойролцоогоор 10-15 минут болсны дараа утлагаа зогсоож болно. Миний хувьд энэ бол хамгийн шилдэг арга.