Зөвхөн хими цэвэрлэгээний газрын ажилтнуудын мэддэг өвлийн курткыг зөв угаах дараалал

Биед хөнгөн, дулаахан өдөн курткыг олон хүмүүс сонгон өмсдөг. Үүнийг өмсөхөд тулгардаг нэг төвөгтэй асуудал нь угааж цэвэрлэх билээ. Тэгвэл та бүхэндээ өдөн куртикаа хэвийг нь алдагдуулж, муухай болгохгүйгээр угаах аргыг танилцуулж байна. Та энэхүү дарааллаар курткаа угааж, цоо шинэ мэт болгоорой.

  • Эхлээд куртканыхаа цахилгааныг татаж, товчыг товчилно. Хэрэв гадуураа ямар нэгэн үслэг эдлэлтэй бол тэрийг нь аваарай. Одоо харин курткаа дотор тал руу нь эргүүлнэ.
  • Өөр хувцастай холилгүйгээр зөвхөн ганц курткыг тусад нь угаана.

  • Угаалгын нунтаг биш зөвхөн шингэн угаалгын бодис ашиглаарай.
  • Хэт халуун усанд угааж болохгүй. Ойролцоогоор 30 хэмийн дулаантай усанд угаах бөгөөд угаалгын машинаа хамгийн зөөлөн дээр нь тохируулна.

  • Курктаныхаа өдийг бөөгнөрүүлэхгүйн тулд угаалгын машиндаа 2-3 ширхэг газрын теннисийн бөмбөг хийх хэрэгтэй.
  • Ингээд угааж болсон курткаа агаар салхинд тавьж хатаагаарай. Халуун уураар эсвэл халуу дүйгэсэн зүйлийн хажууд тавьж болохгүй.
  • Курткаа хатсаны дараа маш сайн сэгсрэх хэрэгтэй. Ингээд ямар ч асуудалгүйгээр та курткаа угааж чадах юм.
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!