Дархлаа дэмжиж, элэгний үйл ажиллагааг сайжруулах жор

Эрүүл байхын гол үндэс бол дархлаа сайтай байх билээ. Дархлаа сайтай байхад төрөл бүрийн өвчний вирусыг өөрөөсөө үлдэн хөөж, эрүүл энх байж чадна. Тэгвэл дархлаагаа хэрхэн сайжруулах вэ? Үүний хариулт болгож та бүхэндээ дархлаа дэмжиж, элэгний үйл ажиллагааг давхар сайжруулах нэгэн жорыг танилцуулж байна.

Орц:

  • Сармис – 8 хумс
  • Нимбэг – 8 ширхэг
  • Цагаан гаа
  • Ус – 4 литр

Хийх арга:

Цагаан гаагаа хальсалж, жижиглэж хэрчинэ. Сармисаа ч бас хальсалж жижиглэж хэрчээрэй. Нимбэгээ хальстай нь хамт нимгэн хэрчинэ. Ингээд уснаас бусад бүх орцуудаа хамт блендэрт хийж эргүүлнэ.

Усаа тогоонд хийж халаах бөгөөд дээр нь блендэрт хийж бэлтгэсэн зуурмагаа хийж буцалгах юм. Усаа буцлаад ирмэгц гал дээрээс авч хөргөнө. Ингээд хөрсний дараа бэлдмэлээсээ шингэнийг нь шүүж аваад, шилэн саванд хийж хадгалаарай.

Өдөр бүр хоолноос 2 цагийн өмнө нэг халбагыг ууж байгаарай. Энэ цагаас хойш та ханиад томуу, өөр бусад вирусын гаралтай өвчнөөс хол байж чадах юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!