Эмээгийн хэрэглэдэг даралт тогтворжуулах байгалийн арга
Би эмээтэйгээ хоёулахнаа амьдардаг. Надад байгаа нь ганц эмээ минь болохоор бие нь өвдөх бүрийд дагаад сэтгэл шаналж хэцүүддэг. Эмээ минь даралт өндөртэй. Юм л бол даралт нь нэмэгдээд, хэвтээд өгдөг юм.
Тэр болгонд би түргэн тусламж дуудаж, эмнэлэгт хэвтүүлэхээс өөрийг үл чадна. Гэвч эмнэлгээс гараад ч удалгүй дахиад л даралт нь өсдөг байсан юм. Харин ойрын нэг танил эгч маань даралт тогтворжуулдаг байгалийн аргыг надад зааж өгсөн нь эмээ бид хоёрын аминд орсон юм даа. Тийм болохоор та бүхэндээ ч бас энэ аргыг хуваалцах нь зөв гэж бодлоо.
Орц:
- Зөгийн бал – 1 халбага
- Цагаан гаа – 2-3 см
- Сармис – 1 хумс
- Алимны цуу – 1 халбага
- Нимбэгний шүүс – 1 халбага
Хийх арга:
Цагаан гаагаа хальсалж, жижиглээд үлдсэн орцнуудтай хольж зуурмаг бэлтгээрэй. 1 минут орчим зогсолтгүй хутгана. Дараа нь үүнийгээ цэвэрлэж ариутгасан шилэн саванд хийж, хөргөгчинд хадгалаарай.
Хэрэглэх арга:
Та өглөө болон оройдоо үүнээс нэг халбагыг идэж байгаарай. Долоо хоногийн дотор л үр дүнгээ үзүүлж, биед гайхалтайгаар нөлөөлөх юм.