Эдгээр алдартнуудын хамгийн сүүлд авахуулсан зургууд ямар байсан вэ?

Хүний амьдрал мөнх бус. Хэзээ нэг өдөр дуусгавар болж, бид энэ дэлхийгээс халих жамтай. Эгэл жирийн нэгний амьдрал дуусах нь ард үлдэх гэр бүлийнхэн, найз нөхдөд уй гашууг амсуулж, өөрийнхөө том орон зайг үлдээх бол, дэлхийд алдар нэрээ цуурайтуулсан, олон зуун мянган шүтэн бишрэгчидтэй одод энэ хорвоогоос халихдаа асар их шуугиан дэгдээж, хүн бүрт гуниг харууслыг үлдээдэг. Тэгвэл өнөөдөр та бүхэндээ зуурдаар болон өвчний улмаас таалал төгссөн алдартнуудын нас барахаасаа өмнө авахуулсан зургуудыг хүргэж байна.

Фредди Меркури (45)

“Queen” хамтлагийн од дуучин залуугийн хамгийн сүүлд авахуулсан зураг, 1991 он. Сүүлийн өдрөө хүртэл тэрээр өвчнийхөө тухай цуурхлыг үгүйсгэж байсан бөгөөд нас барахынхаа өмнөх өдөр ДОХ-ын улмаас үүссэн бронхопневмони өвчтэй гэдгээ хүлээн зөвшөөрсөн.

Хит Леджер (28)

Хит Леджер нас барахаасаа хэдхэн хоногийн өмнө “The Imaginarium of Doctor Parnassus” киноны зураг авалтад оролцож байхдаа тус зургийг авахуулжээ. Тэрбээр өвчин намдаах эм (мансууруулах бодис, нойрны эм, антидепрессант) -аас үүдэлтэй ноцтой хордлогын улмаас нас барсан билээ.

Стив Жобс (56)

Стив Жобс гэртээ, хамгийн ойр дотны хүмүүсийнхээ хүрээлэлд нойр булчирхайн хорт хавдраас болж насан эцэслэсэн.

Мухаммед Али (74)

Мухаммед Али гучин жилийн турш Паркинсоны өвчинтэй тэмцсэн. 2016 оны 6-р сарын 2-ны өдөр Америк боксчин уушгинд нь үүссэн асуудлаас болж маш хүнд байдалтайгаар эмнэлэгт хүргэгдэж, маргааш нь таалал төгсчээ.

Честер Беннингтон (41)

Нас барахаасаа өмнөхөн Линкин Паркийн гоцлол дуучин Честер рэп дуучин Ватскийтай хамтран ажиллаж байсан. Энэ зургийг авахуулснаас 4 хоногийн дараа Честер Беннингтон гэртээ нас барсан байдалтай олдсон билээ.

Курт Кобейн (27)

1994 онд Курт Кобейн амиа хорлохын өмнөхөн эдгээр зургуудыг авсан байдаг.

Боб Марли (36)

Энэ бол Боб Марлигийн хамгийн сүүлд авахуулсан зураг. Тэрбээр 1981 оны 5-р сарын 11-нд хорт хавдрын улмаас нас баржээ.

Марк Твен (74)

Энэ зургийг Самуэл Клеменс (Марк Твен) нас барахаас 10 хоногийн өмнө авахуулсан. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд зохиолч сэтгэл санааны гүн хямралд орсон байсан бөгөөд тэрээр зүрхний өвчнөөр таалал төгссөн.

Жон Леннон (40)

Энэ зургийг авснаас хойш ердөө 4 цагийн дараа Жон Ленноныг бусдад буудуулж, амиа алдсан.

Жим Моррисон (27)

Жим Моррисоны энэ зургийг Сент-Леу-д’Эссерент хэмээх жижиг тосгонд найз нь авсан байна. Тэр өдөр Моррисон угаалгын өрөөнд героин хэтрүүлэн хэрэглэснээс болж зүрхний шигдээсээр нас баржээ.

Эми Уайнхаус (27)

Гэрийнхээ ойролцоо алхаж яваа тус зургийг авахуулснаас 7 хоногийн дараа алдарт дуучин бүсгүйн амьдрал эцэслэсэн. 2011 оны 7-р сарын 23-ны өдөр тэрээр гэртээ нас барсан байдалтай олджээ. Түүний цусан дахь согтууруулах ундааны хэмжээ нь хүнийг алахад шаардагдах хэмжээнээс 5 дахин их байсан хэмээдэг.

Жими Хендрикс (27)

Хендриксийн найз бүсгүй энэ зургийг түүнийг нас барахаас нэг хоногийн өмнө авсан. 1970 оны 9-р сарын 18-ны өглөө түүнийг Лондон дахь зочид буудлын өрөөнөөс нас барсан байдалтай олжээ. Агуу хөгжимчин 9 нойрны эм уусны дараа бөөлжсөндөө хахаж таалал төгссөн байна.

Дэвид Боуи (69)

Энэ зургийг Британийн хөгжимчин нас барахаас 3 хоногийн өмнө авахуулсан. Дэвид Боуи элэгний хорт хавдрын эсрэг 1.5 жилийн турш тэмцэж байгаад 2016 оны 1-р сарын 10-ны өдөр таалал төгсөв.

Тупак Шакур (25)

Тупак Шакурийн сүүлчийн зураг. Түүнийг 1996 оны 9-р сарын 13-ны өдөр буудаж хөнөөсөн.

Владимир Ленин (53)

Лениний сүүлчийн зургийг 1923 онд авсан байдаг (зүүн талд нь түүний эгч Анна, баруун талд нь эмч). Тэр энэ үед аль хэдийн хэлгүй болсон байсан.

Элвис Пресли (42)

Элвис Пресли 1977 оны 8-р сарын 16-нд шүдний эмнэлэг орчихоод гэртээ ирж байгаа нь. Тэр шөнө дуучин зүрхний шигдээсээр нас баржээ.

Жеймс Дин (24)

Жеймс Динийн Порше машиндаа шатахуун дүүргэсний дараа авахуулсан зураг нь түүний сүүлчийн зураг болж хувирсан юм. Тэрээр тус машинтайгаа авто осолд орж нас барсан бөгөөд энэхүү Поршегоо ердөө 9 хоногийн өмнө худалдан авсан байжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!