Хүнд хэлбэрийн ханиадыг намдаах өндөгний зуурмаг

Ханиад томууны улирал хэдийн иржээ. Ханиалгаж хоолой өвдөж, халуураад орноосоо ч босч чадахгүй хэцүү байна уу? Тэгвэл энэ ханиадаа эмийн бус аргаар эмчилж эдгээгээрэй. Та бүхэндээ танилцуулахаар бэлтгэсэн ханиад намдаах жор нь байгалийн гаралтай арга бөгөөд эрүүл мэндэд ямар нэгэн гаж нөлөөгүй. Мөн ханиадыг эмчлэхээс гадна дархлааг дэмжиж өгнө.

Орц:

  • Сүү – 250 мл
  • Масло – 1 халбага
  • Зөгийн бал – 1 амны халбага
  • Өндөгний шар – 1 ширхэг
  • Хүнсний сода – 1/4 халбага

Нэг аяга сүүг саванд хийж буцалгаарай. Буцалсан даруйд нь гал дээрээс аваад дээр нь масло болон зөгийн балаа хийнэ. Өндөгний шараа сэрээгээр нухаж бутлаад, сүүн дээрээ нэмээрэй. Сайтар хутгах хэрэгтэй.

Ингээд бэлтгэсэн бэлдмэлээ өдөрт 3 удаа ууж хэрэглэнэ. Ердөө 2-3 хоногийн дараа гэхэд ханиадны ул мөр арилсан байх төдийгүй энэ өвөлдөө ханиад томуунаас айх аюулгүй болох юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!