Шүдний ооны ид шидээр шийдвэрлэж болох 8 асуудал

Шүдний оог зөвхөн шүдээ угаахад ашигладаггүй. Энэ нь таны мэдэхгүй олон ид шидтэй бөгөөд өдөр тутамд тулгардаг асуудлуудыг хялбархан шийдвэрлэж өгнө. Хамтдаа шүдний оог өөр юунд ашиглаж, шидийг нь мэдэрч болохыг мэдэж авцгаая.

Шил, толь цэвэрлэх

Толь болон цонхоо арчиж цэвэрлэхдээ шүдний оо ашиглаж байгаарай. Ихэнх шүдний оонд хүнсний сода агуулагддаг учир энэ нь бохирдлыг сайтар цэвэрлэж, шил толин дээрх зураасыг арилгана. Ооноос алчууран дээрээ аваад, үүгээрээ толь болон цонхоо арчиарай. Дараа нь цэвэр алчуураар ахин нэг арчина.

Гар утас болон компьютерийн дэлгэцний зураас арилгана

Гар утас болон компьютерийн дэлгэцэн дээрээ багахан оо түрхэж байгаад зөөлөн алчуураар арчиарай. Дараа нь ахин нэг удаа цэвэр алчуураар арчиж, оог бүрэн гүйцэт арилгана. Ингэснээр таны дэлгэц цоо шинэ мэт цэвэрхэн болохоос гадна жижиг зураасууд арилах болно.

Хүчтэй үнэрийг дарна

Сонгино, сармис, загас арилгаж хэрчисний дараа гаранд үнэр нь шингэчихдэг. Үнэрийг нь арилгах гэж хэчнээн угаагаад ч нэмэргүй байдаг шүү дээ. Тэгвэл та одооноос гартаа багахан оо түрхээд, хэсэг байлгасны дараа угааж байгаарай. Энэ нь гарыг сайтар цэвэрлэж, үнэрийг тэр дор нь алга болгоно.

Үсний будаг түрхэгдсэн хэсгийг цэвэрлэх

Бид гэртээ үсээ будаж байгаа нүүрэндээ будаг хүргэчихдэг. Энэ тохиолдолд та оогоор арчиад үзээрэй. Арьсанд түрхэгдсэн будаг хялбархан арилна.

Батга хатаана

Охид маань сүүлийн үед батгаа хатааж эмчлэхийн тулд шүдний оог түлхүү хэрэглэх болжээ. Орой нүүрээ цэвэрлэж угаасны дараа багахан оо авч, батган дээрээ түрхээрэй. Өглөө гэхэд батга хатсан байх болно.

Хумсыг бат бөх болгоно

Хумс нь амархан хугараад, ургаж өгөхгүй хэцүү байдаг хүмүүс наашаа анхаараарай. Та ердөө хумсандаа оо түрхэж, хэсэг байлгаад сойзоор үрж цэвэрлэхэд хангалттай. Энэ нь хумсыг цэвэрлэхээс гадна бат бөх болгоно.

Мөнгөн эд хэрэглэлийг цэвэрлэж, өнгөлнө

Үнэт эдлэлээ цэвэрлэхийн тулд сойз, шүдний оо ашиглаарай. Мөнгөн эдлэлдээ оо түрхээд хонуулчих. Маргааш нь сойзоор үрээд, араас нь чийгтэй даавуугаар арч. Ингээд л таны мөнгөн эдлэл цоо шинэ мэт л гялалзах болно.

Индүүний түлэгдсэн улыг цэвэрлэнэ

Түлэгдсэн индүүний улыг шүдний оо ашиглаж цэвэрлээрэй. Оог индүүний уланд түрхэж, хэсэг хугацаанд байлгана. Дараа нь сойз ашиглаж сайтар үрж, алчуураар арчиарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!