Ээж бүрийн туулж өнгөрүүлдэг өдөр тутмын амьдрал

Хүүхэд төрснөөс хойш эмэгтэйчүүдийн амьдрал 180 хэм эргэдэг. Өмнө нь тайван гэгч нь усанд орж, үсээ угаагаад нүүрээ будаж суудаг байсан бол, хүүхэдтэй болсны дараа нүүрээ будах нь битгий хэл үсээ угаах нэг минут олдсонд талархдаг болно гээч. Хорвоогийн хамгийн хүнд хэцүү, ямар ч амралтгүй ажлыг цалингүй хийдэг хүнийг ээж гэж нэрлэнэ.

Өнөөдөр бид та бүхэндээ ээжүүдийн амьдралыг богино боловч илэрхийлж чадах зарим зүйлсийг хүргэж байна.

  • Өөрийгөө хүүхэдтэйгээ нэгтгэж, үргэлж бид гэж ярьдаг болно. “Бид хоёр ханиад хүрчихсээн, бид хоёр маргааш албандаа явнаа, бид хоёр хоолоо иднээ” гээд л хүүхдийнхээ бүхий л зүйлд өөрийгөө хамаатуулж ярьна.
  • 7 минутанд бусдаас илүү их амжуулах чадвартай болно.
  • Хүүхдээ унтуулсны дараа жинхэнэ эрх чөлөөгөө олж аваад, хүссэн зүйлээ хийнэ. Энэ нь аяга тавгаа угаах, шалаа цэвэрлэх, хувцсаа индүүдэх гээд аль нь байж болох юм.
  • Найзуудтайгаа уулзаад хүүхдээ ярьсаар байгаа дуусна. Тэднийг залхаж байгаа эсэхийг ч үл анзаарч, эхнээс дуустал хүүхдийнхээ тухай ярьна гээч.
  • Сексээс илүү тайван унтахад дурлана.
  • Өрөөний хаалга тань хаалттай, хажууд тань нөхөр тань хурхирч, та унтаж байсан ч, хүүхэд тань хажуу өрөөнөөс найтахад та сонсчихоод, ханиад хүрчих вүү гэж санаагаа чилээнэ.
  • Дэлгүүр хэссэн ч, хүүхдийн хувцас харсаар байгаад таарна.

 

 

 

  • Хүүхэд халуурч эсвэл өвдвөл өөрөө оронд нь өвдөөсэй гэж хүсч залбирна.
  • Өмнө нь анзаарч хардаггүй байсан аюулыг анхаарч эхэлнэ. Ширээний өнцөг ямар хурц юм бэ, шал хальтиргаатай байна уу даа, гал тогооны ширээ хэтэрхий өндөр юм уу гээд гайхах зүйлс олон.
  • Хүүхэд ганцаараа бие засч чаддаг болсны дараа яг л гиннесийн амжилт эвдсэн мэт баярлана.
  • Нэг тоглоом худалдаж авах гэж хэдэн цаг үзэж зогсоно.

  • Бүх хувцас толбо болчихсон болохоор толбогүй хувцас олох гэж багагүй зовно.
  • 15 минут анир чимээгүй усанд орчихвол ховорхон олдох аз жаргал юм.
  • Хүүхдийнхээ үзэх дуртай хүүхэлдэйн киноны бүх дүрийг тун ч сайн мэднэ.
  • Өөрөөсөө илүү хүүхдээ мэддэг.
  • Би, хувь хүн гэдгээс илүү хэн нэгний ээж гэдгээрээ бахархаж амьдардаг.
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!