Эмэгтэй хүний дургүйг хүргэдэг эрчүүдийн 15 хувцаслалт
Цэвэрхэн хувцаслаж, үс сахлаа цэмцгэр засаж янзалсан эрчүүдийн царай чухал биш болж, гадаад төрх, өөртөө анхаарсан байдал нь л эмэгтэйчүүдийг тэр дороо татаж эхэлдэг. Харин эсрэгээрээ хэтэрхий эмэгтэйлэг эсвэл мэдрэмжгүй хувцаслалт байдал нь эмэгтэй хүмүүсийг өөрөөсөө түлхэх шалтгаан болдог байна. Энэ жагсаалтанд их сонирхолтой хэрнээ үнэн зүйлс багтжээ.
1. Бавайсан, ширэлдсэн сахал
Бүтэн жилийг ууланд өнгөрөөсөн мэт хэт өтгөн, ширэлдсэн сахал ямар ч эмэгтэй хүнийг сэжгийг хүргэдэг юм шүү, надад итгээрэй. Ийм сахалтай эрчүүд ихэнхдээ сахлан дээрээ элдэв хоолны үлдэгдэл, уух юм дусааж явдаг ба үүнийгээ ч юман чинээ санадаггүй гэж байгаа…
2. Хэт бариу өмд
Харагдах байдлаас илүү энэ нь эрчүүдийн эрүүл мэндэд аюултай гэдгийг санагтун. Тэгшхэн хөлөө гайхуулах гэж хэдэн жил бариу жинсэн өмд өмсөж байгаад үргүй эсвэл түрүү булчирхайн өвчтэй болж мэднэ шүү.
3. Ямар ч үсгүй “шалдан” залуу
Яг л вакс хийлгэсэн эмэгтэй хүн шиг бүх биеэрээ үсгүй байх нь эмэгтэйчүүдэд эвгүй сэтгэгдэл төрүүлдэг. Бага зэргийг үстэй байх тусмаа илүү тачаангуй харагддаг гэнэ.
4. Сандаал ба оймс
2020 он дуусах дөхчихөөд байхад сандаалан дээр оймс өмсдөг залуу л битгий тааралдаасай билээ.
5. Хантааз
Зөөгч л биш бол ийм хантаазыг богино ханцуйтай цамц, ер нь юун дээр байсан ч битгий өмсөөрэй залуус аа! Ялангуяа та туранхай бол бүр бодох ч хэрэггүй, эмэгтэйчүүд ийм хувцаслалтанд ихэнх нь дургүй байдаг юм.
6. Поло цамцны захыг босгох
Eewww… энэ л биш шүү.
7. Өмдний гинж
Хичнээн ч жилийн өмнө юм бэ дээ, өмдний салтаа нь газар шүргэх шахсан хип хоп залуус л ийм зүйлс зүүдэг байсан байх. Харин энэ цагт лав биш.
8. Хөвсгөр цамц
Бид мэднэ дээ, дэлгүүрийн касс хариуцдаг худалдагч нар ийм цамц өмссөн байдгийг? Хэдийгээр биед эвтэйхэн, зөөлөн, дулаахан ч гэлээ энэ цамцыг өмсөхөд бас насны хязгаар гэж бий. Хэрвээ та загварлаг байх дуртай, эмэгтэйчүүдтэй ойр ажилладаг бол тэдний хажууд өмсөхгүй байхыг хүсье.
9. Засаж янзалсан хөмсөг
Эрчүүд ер нь хээгүй байхдаа л сайхан тийм ээ? Гоо сайхандаа хэт их анхаардаг, хөмсгөө жимбийтэл нь байнга засуулдаг эсэхийг эмэгтэйчүүд ганц хараад л мэдчихдэг. Хамгийн гол нь энэ нь тэдэнд тийм ч таатай санагддаггүй аж.
10. Цээж ил гарсан футболк
Цээж хэтэрхий их ил гарсан футболк, цамцнууд эмэгтэйлэг төрхийг илүү тодотгодог учраас байнга битгий өмсөөрэй гэж зөвлөх байна.
11. Дотоожоо цухуйлгах
Дотоожоо албаар цухуйлгасан эсэх нь шууд хараад л мэдэгдэх учраас бүсгүйчүүдийг ч өөрсдийгөө ч эвгүй байдалд оруулах хэрэггүй.
12. Бөгс давсан урттай цамц
Бөгсөн биеэрээ ямар нэг халхлах зүйл байхгүй л бол хэт томдсон эсвэл угаасаа урт цамцнууд эрэгтэй хүнд зохидоггүй.
13. Томдсон хослол
Яг л 2000-аад оны хуучны кинонууд дээр гардаг шиг мөр нь томдсон, хуучин өнгө загвартай хослол таны бараа сүрийг шууд л унагах болно.
14. Гуя гарсан богино шорт
Марафоны тамирчин биш л бол чөлөөт цагаараа ийм шорт битгий өмсөөрэй гэж нөхөрсөгөөр зөвлөх байна.
15. Ковбой малгай
Бас л насны хязгаартай эд шүү дээ. Иймэрхүү загвартай малгайнууд нас тогтсон хүмүүст дээл, үндэсний хувцсан дээр л аятайхан зохидог.