“iPhone” гар утасны дуудлага яагаад хоёр янзаар гарч ирдэг вэ?

Заримдаа iPhone-ийн дуудлага авах, таслах гэсэн хоёр сонголттой гарч ирдэг хэрнээ заримдаа ганцхан “Slide to answer” гэж гарч ирдэг вэ?

Үүнээс болоод бид яаралтай хариулах шаардлагагүй дуудлагаа “хүчээр” авах, дэлгэцийг нь доош нь харуулж тавих гэх мэт бүдүүлэгдүү аргыг хэрэглэдэг.

Үүнийг учир нь хэрвээ таны утас түгжигдсэн үед гаднаас дуудлага ирэхэд сонголтгүй буюу “Slide to answer” гэж гарч ирнэ. Утас түгжигдсэн үедээ халаас юмуу цүнхэнд явж байхад дуудлага ирвэл санаандгүй дарагдах магадлалтай учир ийм шийдэлтэй байдаг аж.

Харин түгжигдээгүй байгаа үед гаднаас дуудлага ирвэл хоёр сонголттойгоор гарч ирнэ. Та утсаа ашиглаж байгаа учраас “Сонголт таны гарт” гэсэн үг л дээ.

Ингэж нэг юм учрыг нь олдог байжээ…

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!