Бэлэн гоймон идсэнээр үргүй болох эрсдэлтэй

Үүнийг бид маш сайн мэддэг хэрнээ идэхээ больж чаддаггүй. Яагаад тэр вэ? Ялангуяа өсвөр насны хүүхдүүддээ бэлэн гоймонгийн сул талыг маш сайн ойлгуулж, дотор эрхтнүүдийн эрүүл үйл ажиллагааг доголдуулж, яваандаа үхлийн аюулд хүргэдгийг тайлбарлаж өгөөрэй.

Махан хоол хүний ходоодонд ороод 3-4 цагийн дотор бүрэн шингэж, задарч дуусдаг бол харин бэлэн гоймон түүнээс ч олон цагаар шингэдэггүй уддаг. Хоол боловсруулалт удаан явагдсаны үр дүнд тухайн бүтээгдэхүүний хортой найрлагууд биед нэвчиж, цээж хорсох, ходоодны шарх, хорт хавдар үүсгэх аюултай байдаг.

Бодисын солилцоог 68 хүртэлх хувиар бууруулдаг учир таргалах эрсдэл хамгийн өндөр. Мөн цусны даралтыг тогтворгүйжүүлж цус харвалт, зүрхний өвчинд ч хүргэх аюултай.

Бэлэн гоймонгийн дотор байдаг ууттай амтлагч нь олон төрлийн амтлагч, давсны холимгоос гадна хүнсийг муутгахгүй удаан хадгалах зориулалттай химийн нэмэлт бодисуудаас бүрдсэн байдаг. энэ нь цусан дахь сахарын хэмжээг ихэсгэх, үргүйдлийн шалтгаан ч болж болно. Иймээс биед ямар ч шим тэжээлгүй, Монгол хүний биенд огт тохиромжгүй энэхүү химийн хорыг идэхээ зогсоож, эрүүл хооллож хэвшицгээе!

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!