“Дотогшоо” хүмүүс илүү амжилттай явдаг нь батлагджээ

Сүүлийн үед хүмүүсийг “дотогшоо” буюу “introvert” мөн “гадагшаа, нийтэч” буюу “extrovert” гэж ерөнхийд нь ангилах болжээ. Хүмүүстэй харилцаа тогтоох, өөрийгөө илэрхийлэх зэрэгт тэд өөр өөр зарчимтай бөгөөд үүгээрээ ч амьдрал нь ялгарч байдаг. Тэгвэл интровертууд буюу дотогшоо хүмүүс давуу тал ихтэй, амжилтанд хүрэх хугацаа нь экстровертуудаас хамаагүй хурдан байдаг нь батлагджээ.

Учир нь тэд:

1. Маш бүтээлч

Сургууль болон ажлын орчинд тэд хайрцагнаас үргэлж гадуур сэтгэх бөгөөд гүйцэтгэл сайтайгаар аливаа ажлыг дуусгаж чаддаг. Иймдээ ч үргэлж бусдын сэтгэлд нийцсэн, захиалагч нарт таалагдахуйц зүйлсийг хийдэг байна.

2. Сайн сонсогчид

Тэд өөрсдөө чимээгүй байдаг ч бусдыг маш сайн ойлгож, сонсдог. Экстровертууд хүний анхаарлыг татаж, олны дунд орж өөрийгөө дөвийлгөх хүсэлтэй байдаг бол интровертууд харин бусдыг өөрийнхөө оронд тавьж үзэн, тэднийг ойлгохыг эрмэлздэг.

3. Биеэ даасан супер чадвар

Ихэнхдээ ганцаараа байхыг эрмэлздэг учраас тулгарсан асуудлыг өөрөө аятайхан шийдэх, бусдад төвөг болохгүйгээр шийдвэр гаргах чухал чадварт суралцсан байдаг. Мөн гадуурх хов жив, цахим орчинд тархсан элдэв сөрөг мэдээллүүдээс өөрийгөө холдуулж, гол ажил дээрээ төвлөрөх ёстойг тэд сайн мэддэгээрээ бусдаас ялгарна. Биеэ даасан, хараат бус байдалтай байлаа гээд багаар ажиллах чадваргүй гэсэн үг биш. Харин ч багийн тоглолтонд өөрийн үүргийг тун сайн гүйцэтгэж ерөнхий үзүүлэлтэнд сайнаар нөлөөлдөг байна.

4. Тэдэнд итгэж болно

Нээрэн шүү. Тэдэнд итгэж ажил даалгаж болно, нууцаа ярьж болно. Яг энэ чадвар бол орчин үед хамгийн чухал бөгөөд холбоо сүлбээг нэгтгэх, нэр хүндтэй болох, зэрэг тушаал ахих зэрэгт ч нөлөөлж чаддаг.

5. Өөрийгөө мэддэг

Өөрийгөө таньж амжаагүй хүн бусдыг таньж чадна гэж үү? Өөрийнхөө юу чадах, юуг эс чадахыг сайн мэддэг учраас хүмүүст төвөг болдоггүй, хэн нэгэнд хуурамч амлалт өгдөггүй. Энэ нь мөн хүмүүсийг өөртөө татах зан чанаруудын нэг учраас тэднийг ажил амьдралдаа амжилт гаргахад нь тодорхой хэмжээгээр нөлөөлдөг байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!