Таны биед сахар ихдэж байгаагийн 9 шинж

г3 цагаан хорны нэг сахаранд хүний биед ашигтай, шим тэжээлтэй зүйл нэг ч үгүй гэж хэлж болно. Энэ нь өөрөө донтуулах, түр зуурын сэргээх шинж чанартай учраас цусанд нэг л орсон бол бид татгалзаж чадахгүйд хүрдэг. Сахар ихэдсэнээр таргалах, зүрхний өвчтэй болох, чихрийн шижин, бөөрний өвчтэй болох, арьсан дээр батга болон бусад идээт тууралт гарах гэх мэт маш олон сөрөг үр дагавруудтай.

1. Огцом, түргэн ууртай болох

Сүүлийн үед та стресс ихтэйгээсээ болоод өдөрт 2-оос дээш аяга кофе уух, бялуу, чихэр амттан ихээр идэж байгаа бол түр зууртаа тайвшрах мэт мэдрэмж аваад, эргээд огцом ууртай болох, тэнцвэргүй ааштай болж болно. Эдгээр нь сахар цусанд орсны нөлөө юм.

2. Удаан эдгэх

Хуруугаа эсгэх, хөл гараа гэмтээх үед ердийнхөөс удаан эдгэж байвал таны сахарын хэрэглээ ихэдсэнтэй холбоотой.

3. Мөөгөнцөр

Сахарын хэт их хэрэглээ нь ашиггүй нян биед хурдан үржих нөхцлийг бүрдүүлж, мөөгөнцөртөх, өтгөн хатах зэргээр илэрдэг.

4. Ойр ойрхон шээс хүрэх

Цусан дахь сахарын хэмжээ хэт өндөр байснаар бөөрний үйл ажиллагаа тэнцвэргүй болж шингэнийг шингээх нь удааширч эхэлнэ. Тиймээс ердийнхөөс ойр ойрхон шээс хүрэх, тавгүйтэж мэднэ.

5. Ядарч, сульдах

Кока кола уусны дараагаар нойр сэргэдэг ч тун удалгүй өмнөхөөсөө ч илүү сульдаад л байдаг. Бидний бие организм сэргэг ажиллахын тулд шөнийн сайн нойр, шим тэжээл эслэг ихтэй эрүүл хүнсний бүтээгдэхүүн, стрессгүй амар тайван орчин хэрэгтэй болохоос биш сахар, каффейн, архи тамхи биш гэдгийг санаарай.

6. Нүүрс усаар “цангах”

Бид ер нь хэзээ ганцхан дөрвөлжин шоколад идчихээд “за за болъё” гээд орхиж байлаа? Бүтэн уутыг нэг дор идэж байж л идсэн болох, тун удалгүй ахиад л нүүрс ус ихтэй хоол идэх хүсэл ундраад байдаг шүү дээ. Энэ бол сахар ихэдсэний нэг шинж юм. Чихэрлэг зүйлс их идэх тусам уураглаг, эслэг хүнснээс татгалзах, харин нүүрс ус ихтэй түргэн хоол, чипс, газтай ундаа зэргийг идэх хүсэл ихээр төрдөг байна.

7. Цаг ямагт өлсөх

Өлсөх мэдрэмж байнга авах, өлсөөгүй ч “Нэг гоё юм л идчихмээр байна” гэдэг бодол байнга төрдөг бол сахартай зүйл их хэрэглэж, биедээ шаардлагатай байгаа амин дэмээ нөхөж чадахгүй байгаагийн шинж.

8. Цангах

Уруул хатаж хуурайших, ам зунгаарах, байнга хоолой хатаж аргах нь сахар ихэдсэний хамгийн түгээмэл шинжүүдийн нэг.

9. Жин нэмэх

Хэрвээ та хичнээн хоолоо хасаад, дасгал хөдөлгөөн хийлээ ч сахараа багасгаж чадахгүй бол бидний бие инсулинийг булчин биш өөх тос болгон хувиргадаг гэдгийг санаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!