Хүн болгоны дотор байдаг 5 “мангас” ба тэднийг хэрхэн өөрөөсөө холдуулах вэ?

Хувь хүний хөгжил, өөртөө итгэлтэй байдалд саад болдог 5 айдас буюу (“мангас” хэмээн нэрийдье) тэдгээрийн илрэх шинж тэмдэг, хэрхэн зайлсхийх тухай зөвлөгөөг та бүхэнд хүргэе.

1. “Луйварчин мангас”

Шинж тэмдэг: Өөрийгөө илүүдсэн нэгэн, хэнд ч хэрэггүй мэтээр өөртөө итгүүлэх, яг үнэндээ маш сайн байсан ч өөрийгөө өөнтөгч нүдээр байнга харах.

Хамгаалах стратеги: Өөрт ирж байсан магтаалын үгсийг жагсааж бичих, хамт олон найз нөхдөөсөө сэтгэгдлийг нь асуух, өмнө нь хийж байсан ажлуудаа өнөөдрийн нүдээр харж, алдаа дутагдал болон чадвар, давуу талуудаа бодитоор олж харахыг хичээх.

2. “Сорогч мангас”

Шинж тэмдэг: Хамаг л эх үүсвэрүүд чинь шавхагдаж, юу ч үгүй үлдэж байгаа мэт санагдана. Аливаа зүйлийг хийхэд хангалттай цаг хугацаа, хөрөнгө мөнгө, боломж бололцоо байхгүй мэт сэтгэгдэл цаг ямагт төрнө.

Хамгаалах стратеги: 7 хоногоо хэрхэн өнгөрөөснөө амралтын өдрүүдээр дүгнэж, хаана цаг, эрч хүч алдсанаа олж мэдэх. Хүч хүрэхгүй байгаа мэт санагдах ажилдаа гэр бүлийнхнээсээ туслалцаа хүсэх, нэн яаралтай биш зардлаа танах.

3. “Боомилогч аалз”

Шинж тэмдэг: Элдэв янзын эргэлзээнд бүрэн автаж, хаана ч таарч тохирохгүй гологдох юм шиг санагдах.

Хамгааалах стратеги: Өөрийн салбарын манлайлагч хүмүүсээс зөвлөгөө авах, тантай ижилхэн ажил гүйцэтгэж байгаа хүнтэй санал бодлоо солилцох, өөрийн орохыг хүсч буй алба, хэлтэс, ажлын орчнуудаар зочлох

4. “Саад бологч мангас”

Шинж тэмдэг: Ямарваа нэг чухал, том ажил эхлэхийн өмнө гэнэт айдас мэдрэгдэх, “бүтэхгүй” гэсэн санаа төрөх

Хамгаалах стратеги: Алдахаас айх айдас бол байдаг л зүйл гэдгийг санах, амжилттай хүмүүсийн гаргаж байсан алдаа, бүтэлгүйтлийг уншиж судлах, ажлаа эхлэхийн өмнө гарч болох эрсдэл болон тэдгээрийг хэрхэн давж, тойрч гарах аргуудаа жагсааж бичиж сэтгэл зүйн бэлтгэлтэй болох. Өмнө нь гаргаж байсан алдаанууддаа ямар реакц үзүүлж, хэрхэн даван туулж байснаа эргэн санах.

5. “Эргэлзүүлэгч мангас”

Шинж тэмдэг: Цаашдын амьдрал ямар ч утгагүй санагдах, юу ч хийсэн ямар ч ялгаагүй мэт чухал биш, дэмий бодлууд төрөх

Хамгаалах стратеги: Яг одоогийн нөхцөлд сурахгүй бол үнэхээр болохгүй юу байгааг олж мэд!
Гэнэт сурчихна гэж мөрөөдөх хэрэггүй, системчилсэн аргаар, бага багаар, өдөр бүр зогсолтгүй суралцах дадалд хэвших, эхний ээлжинд нэг юм уу хоёр зүйлийг бүрэн сурах.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!