Хэн нэгэн таныг яг одоо бодож буйн 6 дохио

Хэн нэгнийг зүүдлэхэд тэр хүн таны таны тухай ойрын үед бодсон байдаг гэх үнэн худал нь мэдэгдэхгүй яриа бий. Итгэх итгэхгүй нь таны дур ч гэлээ үнэхээр телепат харилцаа гэж байдаг гэдгийг сэтгэл судлалын зарим эрдэмтэд баталж байна. Хэрвээ танд дараах шинжүүд илэрвэл хэн нэгэн, магадгүй таны хайртай хүн таны тухай бодож байгаагийн илрэл гэнэ шүү.

1. Шалтгаангүй гэнэтийн инээмсэглэл

Бид ямар дурсамжийг, эсвэл хүний тухай бодохоороо инээмсэглэсэн эсэхээ ч мэддэггүй. “Инээд алдаад л…” гэж найзууддаа шоолуулж байсан бол таны бодолд буй тэр хүн, та хоёрын хооронд ямар нэг онцгой холбоо байгаа болоод л тэр.

2. Сэтгэл санааны гэнэтийн хувирал

Сэтгэл санаа хөнгөн аятайхан, инээж хөхрөөд олны дунд байж байсан хэрнээ гэнэтхэн гунигт автаад, уйлмаар ч юм шиг болдогоо та заримдаа өөрөө ч ойлгодоггүй байж магадгүй л юм. Таны тухай хэн нэгэн бодож байгааг далд ухамсар чинь танд ийм аргаар ойлгуулж байгаа хэрэг.

3. Өдөр шөнөгүй тэр хүний тухай бодол толгойд эргэлдэх

Хичнээн ажилтай байсан ч тэр хүн юу хийж байгаа бол гэх мэт чухал шаардлагатай биш зүйлс таны толгойд эргэлдэж байгаа бол та хоёрын далд ухамсар нэгдэж, хамтдаа байхыг хүсэж байна. Энэ нь яван явсаар бодит харилцаа болон хувирдаг.

4. Зовхи татах

Хамгийн хачирхалтай нь зовхи татах болон нүдний санамсаргүй эргэлдэх хөдөлгөөн нь хэн нэгэн таны тухай бодож, ярьж байгааг илтгэдэг гэнэ. Гэхдээ энэ нь заавал эерэг бодол байх албагүй, таны тухай цуу яриа, хов жив ч байж болно. Хэрвээ баруун зовхи татвал таны тухай цуурхал яригдаж байгааг, зүүн зовхи татвал хэн нэгэн таны тухай эерэг зүйлсийг ярьж, бодож байгааг илтгэдэг аж.

5. Гэнэтийн зүйлс

Юм идэж байгаад гэнэт хахах, ус ууж байгаад бидний ярьж заншсанаар “буруу хоолойгоор орох”, гэнэт шүлсэндээ хахах, зогьсох зэрэг нь хаа нэгтээ таны нэрийг оролцуулан юм ярьж байгаагийн дохио гэж зарим улс оронд үздэг. Энэ нь таныг нүдээ нээж, эргэн тойрноо соргогоор ажиглахыг сануулж буй дохио гэж ойлгоорой.

6. Эерэг байдал

Өглөөнөөс авахуулаад л бүх зүйл бүтээд, нар хүртэл арай хурц гэрэлтээд байгаа мэт, “Өнөөдөр ямар гоё өдөр вэ?” гэж өөрийн эрхгүй дуу алдмаар өдрүүд олон биш ч гэлээ хүн бүхэнд л тохиолддог. Энэ нь таны тухай хэн нэгэн сайхнаар бодож байгаагийн хамгийн том илрэл гэнэ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!