Унтлагын өрөөний буруу тохижилт нь гэр бүл салах ч шалтгаан болдог

Арай хэтэрсэн мэт сонсогдож магадгүй ч орон зайн буруу урсгалд тавигдсан тавилгууд аажмаар хосуудын харилцаанд сөргөөр нөлөөлж, яваандаа гэр бүлийн найрсаг харилцааг эвддэг гэж фэнг шүйн ухаанд үздэг байна. Доорх жагсаалтанд унтлагын өрөөний хамгийн түгээмэл буруу тохижилтуудын оруулсан байгааг анхааран харна уу.

1. Хаалганы өөдөөс харсан ор

Хаалганы яг өөдөөс нь харсан, эсвэл хаалга гүйцэт нээгдэхээргүй таглаж тавьсан ор нь гаднаас орж ирэх энергийн урсгалыг хаадаг. Тиймээс болж өгвөл хаалганаасаа хол, эсвэл хаалгаа голлуулж ороо байрлуулахгүй байхад анхаараарай.

2. Тэнцүү зай

Орны хоёр хажуу талд яг тэнцүү зайтай байх учиртай. Энэ нь хосуудын тэнцвэртэй харилцааг хадгалах, сэтгэл санааг тогтвортой байлгахад ч чухал үүрэгтэй гэнэ.

3. Хэт их новштой байх

Унтлагын өрөөний гол зорилго нь тайван тухтай унтаж амрах болохоос эд зүйлс хадгалах, ургамал тарих биш. Жаазтай олон зураг, бэлэг дурсгалын зүйлс, замбараагүй ил харагдах хувцас хэрэглэл зэргийг эмхэлж тавих, унтлагын өрөөнөөс аль болох холдуулах учиртай.

4. Зурагт байлгах

Унтлагын өрөөнд зурагтгүй байх нь эрт амрах, лед гэрэлд нүдээ өвтгөхгүй байх, цаашлаад сексийн харилцаанд ч эерэгээр нөлөөлдөг.

5. Толь

Фэнг шүйд бол толь хамгийн хүчирхэг эд зүйлсийн нэг. Аливаа зүйлсийг тусгаж, энергийг нь шууд гадагшлуулдаг гэж үздэг учраас унтлагын өрөөнд толь байх нь маш зохимжгүй.

6. Орны толгойтой байх

Орны толгойд цэвэр модон хамгаалалттай байх, эс бөгөөс ороо хананаас хол биш, хананд ойрхон тулгаж тавих нь зүйтэй. Энэ нь муу зүйлээс хамгаалж, нойргүйдлээс зайлсхийхэд тусалдаг гэж үздэг.

7. Хөлтэй ор

Ялангуяа та гэр бүлтэй бол ороо шалнаас заавал хөндийрүүлэх хэрэгтэй. Мөн л агаар болон энергийг урсгалыг саадгүй нэвтрүүлэх тул шаланд наалдсан ор, дан матрасс тавихгүй байхыг зөвлөе.

8. Ус байлгахгүй байх

Дан агаар чийгшүүлэгч (хэрвээ чийгшүүлэгчтэй бол амин тос дусааж үнэр оруулах), аквариум, бэлэг дурсгалын хүрхрээ, гол усны зураг гэх мэт устай холбоотой зүйлсийг унтлагын өрөөнд байлгах нь санхүүгийн алдагдалд оруулах муу билэгдэл бүхий дом ажээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!