Залхуу хүмүүст зориулсан тал гацуур худалдаанд гарчээ

Сар хагасын дараа л бүтэн жил хүсэн хүлээдэг шинэ жилийн баяр хаяанд ирж, айл бүхний хойморт өнгө өнгийн чимэглэл бүхий гацуур мод залрах нь ээ. Гэхдээ яг өнгөн талыг нь чимэглээд л хойд хэсгийг ихэнх хүмүүс тэр чигт нь орхичихдог нь нууц биш. Тэгвэл яг бидэнд зориулсан гацуур модыг худалдаанд гаргаад эхэлжээ.

Энэхүү гацуур нь зай хэмнээд зогсохгүй хураахад ч амар гэнэ.

Цаанаасаа гэрэлтэй гацуур нь 25,000 цаг асах хүчин чадалтай. Үнийн хувьд 250 доллар боловч харамсалтай нь зөвхөн Хойд Америктаа л онлайнаар худалдаалагдах юм байна.

Хананд эсвэл буланд ч засаж бүр их зай хэмнэж болно.

Мөн жаахан хүүхдүүд, тэжээвэр нохой мууртай айлуудад зориулсан доогуураа мөчиргүй мод ч бас худалдаанд гарчээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!