Хүүхдүүд хорвоо дэлхийг тэс өөрөөр хардгийг батлах 9 зүйл

Хүүхдийн ертөнц тэр чигтээ гайхамшиг гэдэг. Түүнийг нь насанд хүрэгчид бид төдийлөн сайн ойлгохыг хүсдэггүй, чаддаггүй учраас хүүхдүүдээ гомдоох, өөрсдөөсөө хөндийрүүлэх, загнах, эцэг эх хүүхэд хооронд үл ойлголцол үүсэх зэрэг хүндрэлүүд гардаг байна. Бага насны хүүхдийн ертөнцөөр хэдхэн хором ч гэсэн хамтдаа аялцгаая.

1. Хүүхдийн төсөөлөл хязгааргүй

Бүх хүүхэд тодорхой насанд хүртлээ бодит байдал болон төсөөлөл хоёроо ялгаж чаддаггүй гэнэ. Тийм ч учраас төсөөллийн найз бий болгож хий хоосонтой ярилцах, дотроо бодсон зүйлээ бодитоор болсон мэт аав ээждээ тайлбарлах мэт зүйлс гардаг. Хамгийн гол нь тэд өөрсдийн төсөөллөө бодитой гэдэгт огтхон ч эргэлздэггүй байна.

2. Сэтгэн бодох чадвар

11-ээс доош насны хүүхдүүд зөвхөн одоогийн байгаагаар аливааг боддог, харин хийсвэрлэн бодох чадвар нь сайн хөгжөөгүй байдаг. 9 настай, 11 настай бүлэг хүүхдүүдийн дунд “Гуравдагч нүд чинь хаана байдаг вэ?” гэсэн асуулга туршилт явуулахад 9 настнууд хоёр нүд энд байгаа учраас духан дунд байгаа гэсэн бол 11 настнууд харин хойд талаа ч харж болохоор учраас алган дунд байж болно гэжээ.

3. Шинэ хэл сурахдаа маш хурдан

Хэл шинжээч Ноам Хомский энэ талаар тайлбарлахдаа хүний тархинд дэлхий дээрх бүхий л хэлний дүрэм, өгүүлбэр зүй бүхий “хайрцаг” байдаг. Энэхүү ярьж сурч, хэлний чадвараа хөгжүүлэхэд оролцдог нарийн төвөгтэй систем нь 10 нас хүртэл бүрэн хөгжиж дуусдаг. Тиймээс л бага насны хүүхдүүд шинэ хэл сурахдаа амархан, харин насанд хүрэгчдийн хувьд нилээд их хугацаа шаарддаг ажээ.

4. Аливаа зүйлсийн байрлал

1 нас хүртэлх хүүхдэд бодит объёкт заримдаа харагдахгүй байх тал бий. Энэ нь хүүхдийн хараа гүйцэд хөгжөөгүйтэй холбоотой байдаг гэнэ. Тиймээс л хүүхдүүд алгаараа нүүрээ таглаад өөрийгөө байхгүй болчихлоо гэж боддог, хөшигний цаагуур нуугдаад харагдахгүй байгаа гэж боддог байх нь.

5. Хүнийг таних нь

6 сар хүртэлх хүүхэд ээжээсээ өөр хүний царайг ялгаж чаддаггүй бол 9 сар хүрмэгцээ хүмүүсийн царайг ялгаж таньж эхэлдэг. Харин 1 нас хүрээд юмсыг хараандаа тогтоож чаддаг төдийгүй өнгө ялгаж хардаг гэнэ.

6. Хэмжээс

7 нас хүртэлх хүүхдүүд аливаа зүйлсийн бодит хэмжээг ялгаж чаддаггүй. Өндөр нарийнхан стаканд байгаа усыг яг ижил хэмжээтэй ч намхан өргөн стаканд юүлэхэд өндөр стакантайг их гэж боддог. Харин 7 наснаас хойш танин мэдэхүйн цар хүрээ нь өргөжиж, бодит хэмжээсний стандартыг ойлгож эхэлдэг.

7. Ёс зүйн тухайн ойлголт

Бага насны хүүхдийн ёс зүйн тухай ойлголт нь шийтгэлтэй салшгүй холбоотой. Харин нас нэмэх тусмаа ёс зүйн тухай ойлголт нь шийтгэлтэй биш шагналтай холбоотой болж ирдэг нь сонирхолтой. Хүүхдүүдээс “Нэг шилийг санаатайгаар хагалах нь буруу юу, эсвэл хоёр шилийг санаандгүйгээр хагалсан нь буруу юу?” гэж асуухад илүү олон шилийг хагалсан нь л буруу, шийтгүүлэх ёстой гэж хариулсан байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!