Зөвхөн контейнерээр барьсан гайхамшигтай барилга

Манай улсад контейнерийг зөвхөн бараа буулгах, хадгалах, заримдаа гарашны зорилгоор ашигладаг бол Шинэ Зеландын Вайкато муж дүүрэгт зөвхөн контейнер ашиглан интерьер, экстерьерийн тун өвөрмөц бөгөөд үзэмжтэй шийдэл бүхий хувийн орон сууц барьжээ.

Энэхүү эдлэнг барихад 12 контейнер орсон байна. Мэргэжлийн нарийн зураг дээр үндэслэн 6 унтлагын өрөө, 3 ариун цэврийн өрөө, 3 угаалгын өрөө, халаалттай шал зэргийг шийдэж өгчээ.

Гаднаасаа матте хар өнгө бүхий тансаг шийдэлтэй, урд талбайдаа жижиг усан сантай аж.

Интерьерийн хувьд таазнаасаа шал хүртэл цэлгэр том цонхтой учир уужим зайтай, гэгээлэг, минималист хэв шинжийг агуулсан нь харагдана.

Дашрамд дурьдахад энэхүү сууцыг худалдахаар төлөвлөсөн байна.

Орчноо бүхэлд нь тольдон харах террас хэсэг

00-н өрөө

Унтлагын өрөө

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!