Хамгийн гайхалтай, уламжлалт 10 хуримын даашинз

Хуримын даашинз цагаан өнгөтэй байх ёстой гэсэн ойлголт нийтлэг ч гэлээ уламжлалаа дагавал бас тийм биш. Ёс заншил, бэлгэдэл зэргээс хамааран улс орнуудын хуримын өмсгөл, даашинзууд тэс өөр өнгө загвартай байх нь сонирхол татам ажээ.

1. Хятад

Хятадаас өөр оронд бол улаан өнгийг хуримандаа сонгож өмсөх нь юу л бол. Харин Хятадад улаан өнгө нь аз жаргал, хайр дурлал, баян чинээлгийн бэлгэдэл тул улаан өнгийг сонгох нь олонтаа.

2. Гана

Хамгийн өнгөлөг хурим Гана улсад болдог. Гэр бүл, овог болгон өөрсдийн гэсэн өнгөтэй бөгөөд тэр өнгөөрөө хосуудад өмсгөл урлаж өгдөг.

3. Унгар

Цэцгэн хээгээр чимэглэсэн өнгөлөг даавуун даашинз өмсөх бөгөөд толгой дээрээ баян чинээлгийг бэлгэдсэн буудай зоосон титэм өмсдөг.

4. Энэтхэг

Хенна, торго, хэдэн зуун гар чимэглэл, нүд гялбам гоёл ээмэг зүүлтүүд гээд л Энэтхэг хуримын хувцсанд гайхалтай зүйлс өчнөөн бий. Сүйт бүсгүйн өмсгөл нь 16 тусдаа хэсгээс бүрддэг.

5. Ирак

Иракд хуримын ёслолын үеэр сүйт бүсгүй нь 7 удаа хувцсаа солих хэрэгтэй байдаг гэнэ шүү.

6. Япон

Япон сүйт бүсгүйд цагаан кимоно өмсгөөд, толгойн цагаан боолт зүүлгэдэг. Учир нь эмэгтэй хүнд хардах сэтгэлийн эвэр толгой дээр нь байдаг гэж үздэг бөгөөд үүнийг дарахын тулд цагаан боолт зүүлгэдэг ажээ.

7. Йордан

Эмэгтэй хүний ариун нандин, цэвэр байдлыг бэлгэдэж толгой дээгүүр нь цагаан нөмрөг нөмрүүлнэ.

8. Солонгос

Солонгос хурим өмсгөл нь дан торго, сайн чанарын даавуугаар урладаг бөгөөд энгийн хамбугаас урт ханцуй, эрээн чимэглэлээрээ ялгаатай байдаг.

9. Норвеги

Сүйт бүсгүйд алтан эсвэл мөнгөн титэм өмсгөдөг бөгөөд энэ нь чөтгөрийн сүнснүүдээс хосыг хамгаална гэж үздэг.

10. Перу

Сүйт бүсгүй даашинзныхаа доогуур өргөн банзал өмсдөг бөгөөд түүнийгээ хэд хоног тайлдаггүй уламжлалтай ажээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!