Өдөржин суугаа ажил хийдэг хүмүүсийн биед гардаг 7 аймшигтай өөрчлөлт

стресс, нойргүйдэл мөн хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэй. Ихэнх ажлын байрууд оффис төвтэй буюу суугаа байдлаас өдөржин компьютер ашиглаж ажиллах шаардлагатай байдаг учраас асар олон эрүүл мэндийн асуудал дагуулж байна.

1. Таргалалт

Өдөрт дор хаяж 6 цаг тогтмол суухад л хөдөлгөөний дутагдалд орж, гүзээлж эхлэн, хоолны шингэц хүртэл муудна. Тиймээс аль болох оффисийн дасгал хийх, өглөө юмуу орой нь 20-30 минут алхах, бассейн, фитнесст явах зэргээр хөдөлгөөн хийхийг эрмэлзээрэй. Таргалалт бүх өвчний суурь гэдгийг ч мөн бүү мартахтун!

2. Нурууны суулт + хүзүү хөших

Байнга суугаа ажил хийх нь сүүлийн үед нийтийн өвчин болоод буй нурууны суулт, үүнээс үүдэлтэй мэдрэлийн судас дарагдах аюулд хүргэнэ. Мөн хүзүү хөших, хуянтах зэрэг асуудлууд ар араасаа ундарч үүнээс үүдэн тархинд хангалттай хэмжээний цусан хангамж очихгүй байсаар харвалт үүсэх эрсдэлтэй.

3. Стресст амархан өртөнө

Хөдлөхгүй, хөлс гарахгүй байх тусам бие лазантаж, сөрөг бодлууд тархийг маш хурдан хугацаанд эзэлдэг. 1 цаг суух, 1 цаг дасгал хийж хөлрөх хоёрын хооронд маш том ялгаа бий. Стрессээс ангижръя гэвэл хамгийн эхэнд ямар ч хамаагүй аргаар хөлсөө гарга гэж зөвлөх байна. Хөлсөөр дамжиж биед хуримтлагдсан хор, илүүдэл өөх гадагшилж байна гэж ойлгоорой.

4. Нойргүйдэл

Нойргүйдэлд олон шалтгаан байдгийн хамгийн түгээмэл нь хөдөлгөөний дутагдал болон дэлгэц хэт их ширтсэнийх. Тиймээс өдөржин суугаа байдалд дэлгэц ширтдэг бол бусад үед утсаа бага оролдоорой.

5. Зүрх судасны өвчлөл

Байнгын суугаа ажил хийдэг хүмүүс хөдөлгөөн сайтай хүмүүсээс 147 хувиар зүрх судасны өвчлөлд өртөх магадлалтай байдаг гэсэн судалгаа бий. Ийм учраас зүрхний өвчлөл, бүр цаашилбал түргэн ууртай хүмүүс ихсэж байгаа гэж хэлж болох л юм.

6. Үргүй болох магадлал

Эрэгтэй, эмэгтэй аль аль нь суугаа ажил тогтмол хийснээр үр тогтоох чадвар нь идэвхигүйжиж, генийн гажигтай хүүхэд төрүүлэх өндөр эрсдэлтэй ажээ.

7. Шамбарам

Шамбарам нь удамшил, төрөлт, жирэмслэлт, өтгөн хаталтаас гадна байнгын суугаа ажлаас ч мөн болж тусдаг өвчин. Нэг удаа шамбарам туссан бол байн байн сэдрэх гээд байдаг аюул бий. Тиймээс биеийн чилээг гаргаж цаг тутам босож хөдөлж байгаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!