Коронавирус яг ямар харагддаг вэ?

Монгол улс дотооддоо COVID-19 вирус алдсан анхны тохиолдол хэдхэн хоногийн өмнө бүртгэгдэж, улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоож гамшгаас сэргийлэх бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ. Та бүгдийн ихэнх нь гэртээ цагийг өнгөрөөж байгаа байх. Гамшигт коронавирус микроскопонд ямархуу харагддагийг та бүхэнд сонирхуулъя.

1. SARS-CoV-2 (амьсгалын замын цочмог хам шинж коронавирусын анхдагч бүлэг. Товчхондоо COVID-19 вирус гэж ойлгож болно)

Шинэ төрлийн коронавирус 2019 оны сүүлээр анх БНХАУ-ын Ухань хотод илэрч 2020 оны 3-р сарын 30 гэхэд нийт 36,000 хүний амийг авч одсон байв.

2. Хүний эсээс гарч ирж буй SARS-CoV-2 вирус

3. Хүний эс дээр тархаж буй коронавирус

Коронавирус бол үхлийн аюултай SARS, MERS болон бусад хэд хэдэн харьцангуй хор багатай вирусын төрлийг багтаасан өвчин үүсгэгч нян юм.

4. Коронавирусыг микроскопоор томруулан харахад бүрхсэн титэмтэй мэт харагддаг. “Corona” гэдэг нь латинаар титэм гэсэн үг юм.

5. COVID-19-ийг үүсгэгч шинэ төрлийн коронавирусын компьютер анимэйшн дүрс. Арзгар, титэм шиг бүрхүүл нь вирусын гадаргуу дээрх нүхнээс үүсдэг.

6. Коронавирусын гадаргуу дээрх арзгар титэмнүүд нь хүний эс, ялангуяа уушгинд ороход түлхүүр мэтээр ашиглагддаг байна.

7. Хүний эд эсэд нэгэнт нэвтэрч орсны дараагаар вирус генетекийн материалаа ялгаруулж, гол эсэд тараадаг. Ингэж үржсэн гадны вирус эсийн хануудыг саадгүй нэвтэлж бусад эсүүдэд маш хурдтайгаар халдвараа тараана. Ягаанаар дүрслэгдсэн нь коронавирус бөгөөд Америк өвчтний эсээс авсан зураг юм.

8. Коронавирус 120 нанометрийн диаметртэй. Жишвэл 750 ширхэг коронавирус нэг үсний ширхэгтэй өргөнөөрөө тэнцэнэ.

9. Хүний эсийг бүтэн бүрхсэн коронавирусын харагдах байдал. Зарим хатуу гадаргуу дээр вирус нь хэд хоног амьдрах чадвартай тул чийгтэй, ариутгасан цэвэрлэгээг тогтмол хийх шаардлагатай.

10. Коронавирусыг бусад вирусыг бодоход удаан амьдрах тэсвэртэй ч гэсэн бүлээн, савантай усны тусламжтайгаар өөхөн мембраныг нь задлах замаар устгаж болно.

11. Хүний эсэд бүрэн нэвтэрсэн коронавирус.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!