Одууд баян болохоосоо өмнө ямар байшинд амьдардаг байсан бэ?

Хөрөнгийн хэмжээгээрээ манай орны бүтэн жилийн хүнсний нөөцийг ч худалдаад авчих чадалтай дэлхийд алдартай дуучид, жүжигчид нэрд гарахаасаа өмнө ямар байшинд амьдардаг байсныг доорх зургуудаас хараарай. Алдар нэр, хөрөнгө чинээ хэнийг ч ялгаж ирдэггүй, харин хамгийн их хөдөлмөрлөсөн, зөв цагтаа хөдөлсөн хүмүүст л ирдгийг санагтун.

1. Эминем

Тэрээр багадаа Детройтийн гудман дахь жижиг байшинд өсчээ. Харамсалтай нь багадаа амьдардаг байсан сууц нь одоо бүр байхгүй болсон гэнэ. Харин одоо тэрээр Детройтдоо нийт 21 өрөө, теннисний талбай, усан сан, 5 машины гараш бүхий тансаг харштай.

2. Рианна

Барбадос хэмээх бяцхан арал дээр тийм ч хангалуун бус өссөн тэрбээр одоо АНУ-д хэд хэдэн тансаг байшинтай. Тэдний нэг нь ЛА дахь 6 унтлагын өрөө, 8 зочны өрөө бүхий харштай. Түүний энэ байшинг хөлслөх бол сарын 35,000 доллар шаардлагатай.

3. Селена Гомез

10 настайгаасаа дуучин, жүжигчний карьерийг зэрэг эхлүүлсэн тэрбээр сүүлийн 6 жилд нийт 4 үл хөдлөх хөрөнгөтэй байсан ч 2-ийг нь буцааж зарсан гэдэг. Одоогоор тэрбээр 4,9 сая долларын үнэтэй байшин болон 10 угаалгын өрөө, тусгай массажны өрөө, дарсны агуулахтай тансаг байшинд ээлжлэн амьдарч, үүнийхээ хажуугаар бас нэгэн том харшийг хувийн студи болгон тохижуулжээ.

4. Жүжигчин Крис Пратт

17 настайдаа гэрээсээ холдож явуулын тэргэндээ амьдарч эхэлсэн тэрээр олонд танигдаж эхэлснээс даруй 5 жилийн дараа гэхэд л Холливууд Хиллсд 3,3 сая долларын байшинд амьдарсан юм. 2018 онд хуучин эхнэрээсээ салахдаа үүнийгээ зарж одоогоор 15,6 сая долларын үнэтэй тансаг эдлэндээ эхнэр Катерин Шварцнегерийн хамтаар амьдарч байна.

5. Майкл Жексон

Эхний зурганд харагдах байшин бол ганцхан Майклийн гэр ч биш, түүний ах дүүсийн хамтлаг болох “Jackson 5”-ийн гэр юм. Тэдний хамтлаг том амжилтанд хүрсний дараагаар гэр бүлээрээ Холливууд руу нүүжээ. Харин 1988 онд Майкл Жэксон ганцаараа одоогийнхоор бол 30 сая долларын өртөг бүхий тансаг харшид нас эцэстлээ амьдарсан юм.

6. Бейонсе

Бейонсе, Жей-Зи хоёр ЛА дахь эдлэнгээ 90 сая доллараар худалдаж авчээ. 15 машины гараш, 4 том усан сан, сагсанбөмбөгийн талбай, бүх цонхнууд нь сумны хамгаалалттай гээд л дурьдаад байвал дуусашгүй олон гайхалтай зүйлстэй ажээ.

7. Тэйлор Свифт

Тэрээр тодорхой хэмжээний амжилтанд хүрснийхээ дараагаар буюу 2009 онд пентхаус худалдаж авчээ.

8. Жемми Фалон

Түүний одоогийн байшин 5,7 саяын үнэтэй.

9. Ариана Гранде

Хэрвээ та бүхэн сайн ажигласан бол түүний одоогийн байшин нь клипэн дээр нь гардаг. Түүний тагтан дээрээс Лос Анжелес хотыг бүхэлд нь харж болохуйц аж.

10. Леброн Жэймс

Сагсанбөмбөгийн түүхэн тоглогч тэрбээр хэд хэдэн эдлэн эзэмшдэгийн дотор мөн л ЛА дахь 23 сая долларын харшдаа голчлон амьдардаг. Түүний байшингуудад дутуу зүйл үнэхээр нэг ч үгүй бөгөөд дарсны талбай, фитнес заал, сагсны заал, талбай, хувийн тогооч нартаа зориулсан хэд хэдэн тусдаа галтогоо, яг л дэлгүүр шиг хувцасны өрөөнүүд гэх мэт зүйлс багтана. Тэрээр 17 нас хүртлээ тогтсон гэр оронтой байгаагүй, хүүхэд насаа хүндхэн өнгөрөөсөн бөгөөд хамгийн удаан байсан гэр нь Охиао муж дахь дасгалжуулагчийнх нь гэр ажээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!