Маск зүүгээгүй иргэдийг суниалгаж шийтгэж байна

Цар тахлын энэ хэцүү цаг үед өөрийгөө болон бусдыг хамгаалах хамгийн чухал үйлдэл бол хоорондын зайг баримтлах, маск зүүх, гараа тогтмол савандаж угаах, хувийн ариун цэвэр сахих юм. Харин эдгээрийг баримтлаагүй иргэдийг улс орнууд өөр өөрсдийн аргаар торгож байгаа бололтой.

Индонез улсад одоогийн байдлаар COVID-19-өөр өвчилж нас барагсдын тоо 10,300-д хүрээд байгаа бөгөөд өмнөд Азийн орнууд дунд энэ үзүүлэлтээрээ өндөрт бичигдэж байгаа юм.

Олон нийтийн газраар амны хаалтгүй явсан хүмүүсийг өндөр дүнгээр торгохоос гадна гудамжинд шууд суниалгах, гудамж цэвэрлүүлэх, 800 метр гүйлгэх гэх мэтээр шийтгэж байгаа аж.

Эдгээрээс хамгийн хачирхалтай шийтгэлийн арга нь авсан дотор хэвтүүлэх юм. Хэрвээ амны хаалтгүй явбал удахгүй авсандаа хэвтэх болно шүү гэсэн санааг иргэдэд өгч байгаа хэмээн орон нутгийн цагдаагийн ажилтнууд тайлбарлажээ.

Энэ шийтгэлийг аргуудыг тохиромжгүй, цаг барсан, дэмий зүйл хэмээн харах хүмүүс мэдээж бий. Харин та үүнийг юу гэж бодож байна?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!