“Люс Вишн” брэндийн ресторан нээгдэж, очероо дийлэхгүйд хүрч байна
Францын алдарт “Louis Vuitton” брэнд хамгийн анхны ресторан, кафе бүхий тансаг зэрэглэлийн дэлгүүрийнхээ анхны салбараа Япон улсын Осака хотод нээлээ. Хэрвээ та тансаг зүйлст дуртай бол, дээрээс нь Японд амьдардаг бол ийшээ заавал орж үзнэ биз ээ.
Нийт 4 давхар барилгын эхний гурван давхарт нь “LV” брэндийн хувцас гутал, цүнхний дэлгүүр байх бөгөөд хамгийн дээд давхарт нь “Le Café V” нэрт тусгай кафе, “Sugalabo V” хэмээх тансаг дээд зэрэглэлийн ресторан байх ажээ.
Рестораны хоолыг Японы нэрт тогооч Ёсүкэ Суге-ийн тусгай цэсний дагуу бэлтгэдэг. Дөнгөж энэ оны 2-р сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн боловч үйлчлүүлэгчдийн дараалал огт тасардаггүй, цаг ямагт нь захиалга нь дүүрэн байдаг гэжээ.
Алдартай брэндүүдийн кафе зөвхөн үүгээр ч дуусахгүй бөгөөд нэг жилийн өмнө Лондон хотод “Fendi” брэндийн кафе нээгдэж, тус брэндийн логотой кофе болон каппучино, цүнхний хэлбэртэй жигнэмэг, тусгай захиалгын бялуу зэргээр үйлчилж байна.
Энэ кафед сууж кофе захиалангаа зургаа авахуулах бүсгүйчүүд, залуусын дараалал мөн л дийлддэггүй бөгөөд үйлчлүүлсэн гэх тодотгол нь өөрөө нэр хүндийн баталгаа болдог хэмээн Фенди кафегийн зохион байгуулагч хэлжээ.