Түлэгдэж, бохирдсон гал тогооны сав суулгыг хормын дотор цэвэрлэх арга

Амтат хоол унд бэлтгэн халуун ам бүлээрээ зооглох нь мэдээж сайхан. Гэхдээ зарим үед сав суулга түлэгдэж, бүүр дахин хэрэглэх боломжгүй болох нь ч бий. Эзэгтэй нарын гал тогоонд хамгийн хэрэгтэй зүйл бол мэдээж сав суулга цэвэрлэгч бодис.

Хэдийгээр нэг талаар сайн ч нөгөөтэйгүүр химийн хортой учир савны пааланг ховхлох гэмтээх, гар хурууны арьс үрчийлгэх гээд муу тал олон бий. Мөн байнга сав угаагч бодис хэрэглэвэл хорт бодисын үлдэгдэл  савны хананд наалдаж хоцроод, хоол хүнсээр дамжин хайртай хүмүүсийг тань өвчлүүлэх эрсдэлтэй байдаг.

Түлэгдэж бохирдсон сав суулгыг цэвэрлэхэд багагүй гарын хүч шаарддаг бас нэлээдгүй уур бухимдал төрүүлнэ шүү дээ. Тэгвэл үүнийг хамгийн хялбараар арилгах, тэр асуудлыг даван туулах нэг арга байна шүү бүсгүйчүүдээ. Танд хэдхэн хором байхад л хангалттай.

Хэрэг болох зүйлс:

  • Хүнсний сода
  • Устөрөгчийн хэт исэл – 1/4 халбага

Хэрэглэх арга:

Орцоо хольж зуурна. Үүнийгээ түлэгдэж бохирдсон савныхаа гадар хэсэгт түрхэж, 5 минут байлгаарай. Зөөлөн пролоноор багахан үрэхэд л хамаг буртаг нь арилж, гялалзаж эхэлнэ шүү.

Та энэ аргаар зөвхөн гал тогооны сав суулга цэвэрлэх бус гал тогооны бүхий л эд хэрэгсэл, пилатка зэргийг ч мөн гялалзуулж болох юм. Энэ арга таны цаг завыг хэмнэж, стресс бухимдлаас ч сэргийлэх юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!