30 өөр төрлийн бодис хэрэглэсний дараагаар өөрийн хөргөө зурсан зураач

Уран зураач Бриан Люс 1995 оны 3-р сард өөртөө нэгэн амлалт өгсөн нь өдөр бүр өөрийнхөө хөрөг зургийг өөр өөр өнцгөөс, өөр хэлбэрээр зурах байжээ. Харин тэр үүнийгээ хэрэгжүүлсээр өнөөдөр нийт 12,400 өөр төрлийн “Өөрийгөө” бий болгожээ. Тэдний 30 нь өөр өөр төрлийн мансууруулах бодис, согтууруулах ундаа хэрэглэсний дараагаар өөрийгөө зурсан хөрөг бөгөөд эдгээрийгээ “Нөлөөлөхүй” нэрт төсөл болгон олон нийтэд танилцуулсан байна.

Туршиж үзэхийг хориглоно!

1. Алкохол

2. Ативан (Лоразепам) – Сэтгэл гутралыг эмчилдэг, нойргүйдлийн эсрэг жороор олгодог эм

3. Морфин

4. Шидэт мөөг (Псилоцин агуулсан) – Харааны болон сонсголын орчинд хий зүйлс мэдрүүлдэг

5. Ванны давс (мефедроне) – Тархи, бие махбод хоорондын хариу үйлдэл, мессежийг ердийнхөөс хэд дахин хурдасгадаг үйлчилгээтэй гэнэ.

6. LSD

7. Алпрозолам – Сэтгэл түгшил буюу anxiety-д голдуу эмчийн жороор олгогддог.

8. Abilify 90 мг – Шизофрени болон хоёр туйлт сэтгэцийн эмгэгийг эмчилдэг жорын дагуу олгогддог эм

9. Гидроморфин буюу дилодид 4 мг – Өвчин намдааж, тайвшруулах үйлчилгээтэй эм. Зөвхөн хорт хавдрын хүндэрсэн шат бүхий өвчтнүүдэд өвчин намдаах зорилгоор уулгаж, тарьж хэрэглэдэг.

10. Марихуан

11. Абсент – Алкохолны хэмжээ нь 45-74-ийн хооронд агуулагддаг маш өндөр градустай согтууруулах ундаа. Өвчний үндсээр хийж, гоньдоор амталдаг.

12. Амбейн (Золпидем) 10 мг – Архаг нойргүйдэл, сэтгэц, зан байдлын эрс тэрс өөрчлөлтөнд жороор олгодог эм

13. Хоёр шил ханиадны сироп

14. DMT – Биеэсээ гарч гадаад орчинтой танилцаж буй мэт мэдрэмж төрүүлдэг, параллел ертөнц рүү очиж бодит бус биестэй ярилцдаг ч гэлцдэг. Эхний зураг нь хэрэглэж байх явцад, дараагийнх нь үйлчилгээ нь бүрэн тархинд нэвтэрсний хойно.

15. Опиум

16. Кокейн

17. Азотын исэл

18. 1 шот дилодид + 3 шот морфин

19. Нүүрстөрөгчийн дутуу исэл буюу угаар үнэрлэсний дараагаар

20. Марихуаны давирхай

21. Тайвшруулах үйлчилгээтэй валиум 20 мг

22. Селека – сэтгэл гутрал эмчилдэг жороор олгогддог

23. Хат (зажлахаар болон цай болгон хандалж уусан) – сэтгэл хөдлөл хүчтэй ялгаруулж, хоолны дуршил багасгадаг

24. Буспар – Сэтгэл түгшил, санаа зовинолыг богино хугацаанд эмчилдэг жороор олгогддог эм

25. Мөс буюу метамфетамин

26. Клонопин 3 мг – гэнэтийн шок эмчлэх зориулалттай

27. Pcp (фенциклидин) – сэтгэцэд маш хүчтэй нөлөөлж, сонсгол, хараанд өөрчлөлт оруулна. Зарим хүмүүст маш хүчтэй байдлаар илэрч, таагүй мэдрэмж төрүүлдэг.

28. Героин – хүний эсийг огцом сэргээж, тархины мэдээлэл дамжуулах чадварыг 200 дахин хурдасгана.

29. Ахуйн хий үнэрлэсэн нь

30. Асаагчний хий үнэрлэсэн нь

Ямар ч төрлийн мансууруулах бодисыг хэрэглэснээр серотонин, эндорфин зэрэг химийн ялгарлыг тархинаас хүчтэй ялгаруулж хүн урьд өмнө үзээгүй жаргалтай мэдрэмж, энерги, хүч чадал, санах сэрэх чадварыг өдөөдөг гэнэ. Энэ үед зүрхний цохилт дээд цэгтээ хүрч, бие бялдрын дархлаа муу хүн газар дээрээ зүрхний ажиллагааны ачааллаа даахгүй үхнэ.

Харин ачааллаж чадаж бгаа нь мансуурна. Хамгийн аймшигтай нь үйлчлэл гарсны дараа шарталт, хордлого нь 200 дахин их хэвээр бна. Өөрөөр хэлбэл хүчээр ялгарсан тархины химийн урвалын програм тэнцвэрээ алдаж мансуурлын дараа тэсвэрлэшгүй сэтгэл гутрал, сульдаа, толгойн өвчин, дотор муухайрах, зүрх агших байдалд орж энэ аймшигтай байдлаасаа гарахын тулд тэр дороо дараагийн дозоо хайдаг бна. Тиймээс л хар тамхи нэг л хэрэглэсэн бол шууд донтуулдаг аюултай бөгөөд аймшигт энэ зүйлээс өөрсдийгөө хамгаалахыг хүсье.

Жич: Энэхүү мэдээ нь буруу зүйлд уриалсан агуулга огт байхгүй болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!