Гэрт тавчик олдохгүй хэцүү байна уу? Өөрийн гараар тавчик хийж сураарай

Гэрт зочид гийчид ирэх сайхан ч тэдэнд өмсүүлэх тавчик ховор үе ч хэцүү шүү. Ялангуяа баярын өдрүүдээр гэрийг минь хүндлээд ирсэн гийчдийг хөл нүцгэн явуулах нэг хэцүү, гуталтай нь оруулах бас нэг хэцүү. Энэ асуудлыг хэрхэн шийдэх талаар бодсон минь хялбархан тавчик хийх аргад суралцуулсан юм. Маш хялбар бас хөгжилтэй шүү.

Хэрэг болох зүйлс:

  • Биетэй даавуу (хиймэл арьс, хатуу жинс, брезент зэрэг тавчик хийж болохуйц биетэй материал)
  • Хатуу цаас
  • Хайч, утас, зүү
  • Оёдлын машин

Эхлээд тавчикны эсгүүрээ гаргана. Зурагт үзүүлсэнтэй адил эсгүүрээ хатуу цаасан дээрээ зурж хайчилна. Ингээд цаасан эсгүүрээ сонгосон материал дээрээ тавьж зураад хайчилж аваарай. Хоёр хөлөнд тохируулж өөр өөр тийш харуулж эсгэхээ мартуузай.

Оёдлын машинаар тавчикны амсар хэсгийг дарж оёно.

Оёдол амархан задарч мэдэх тул гараар давхарлаж оёж, илүү бат бөх болгох хэрэгтэй. Ингэхдээ зурагт үзүүлсэн оёдлын дагуу давхарлаж оёно. Энэ нь тавчикыг удаан эдэлгээтэй болгож байгаа юм.

Ингээд л таны тавчикнууд бэлэн болчихож байгаа юм. Та хүсвэл өөрийнхөөрөө чимэглэж ч болно. Мөн ийш тийш явахад том тавчик ачаанд багтахгүй хэцүү байвал ийм хөнгөн, эвхэж болох тавчикыг ч аваад явж болно шүү дээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!