Энгийн болон ухаалаг эцэг эхчүүдийн ялгаа
Эцэг эх хүн бүр л хүүхдийнхээ төлөө амьдарч, тэдэнд өөрт байгаа бүхнээ харамгүй хайрладаг. Мэдээж эцэг эх бүр хүүхдээ хүмүүжүүлэх өөр өөрийн арга барилтай. Гэхдээ таны арга барил зөв гэдэгт бүрэн итгэлтэй байна уу? Бид заримдаа алдаа гаргаж, хүүхдээ хэт эрхлүүлж эсвэл хэт зөнгөөр нь орхиж, эцэстээ хүмүүжлийн доголдолтой болгох хандлагатай байдаг.
Эцэг эхчүүд бид энэ аймшигтай гэмт хэргүүдийг харж сонсож, шаналж байхын оронд хүүхдээ л маш зөв хүн болгож хүмүүжүүлэх хэрэгтэй юм. Хүн бүр хүүхдээ зөв хүмүүжүүлж, соёлтой, ухаалаг, зөв бурууг ялгадаг болгож чадвал ирээдүйд хэн буруу зүйл, муу муухай бүхнийг хийнэ гэж? Улс орныхоо ирээдүйн сайн сайхан, үр хүүхдийнхээ амьдралыг хар бараан зүйлсээс хол байлгахын тулд таны хийж чадах хамгийн том зүйл бол хүүхдээ л зөв хүмүүжүүлэх юм шүү.
Энгийн эцэг эхчүүд хүүхдээ муухай ааш гаргах үед нь хурдхан шиг хүссэн зүйлийг нь өгч, чимээгүй болгохыг яардаг. Харин ухаалаг эцэг эхчүүд ямар шалгаанаас болж хүүхэд нь муухай аашилсан, энэ нь цаашдаа юунд хүргэж болохыг тайлбарлаж ярилцдаг. Ингэснээр цаашид энэ асуудал давтагдахгүй болох төдийгүй хүүхдийн ухамсарт сууж өгдөг.
Энгийн эцэг эхчүүд хүүхдээ боловсролтой, амжилттай байгаасай гэж хүсч, хичээл суралгад л анхаардаг. Харин ухаалаг эцэг эхчүүд амжилт мөнгө хэчнээн чухал ч, хүн шиг хүн байж, аз жаргалтай амьдрах л хамгийн сайхан гэдгийг ямагт хэлж ойлгуулдаг. Зөвхөн диплом дүнгийн төлөө сурах биш, өөрийгөө жаргалтай болгож, зорилгоо биелүүлэхийн тулд эрдэм мэдлэгийг хуримтлуулах хэрэгтэй. Энэ нь л ялгаа нь юм.
Энгийн эцэг эхчүүд хүүхдээ алдахаас болгоомжилж үргэлж тусалдаг. Ухаалаг эцэг эхчүүд хүүхдээ өөрөөр нь бүхнийг хийлгэж, алдсан ч босоход нь түшиж, алдаанаасаа сурах боломжийг олгодог. Ингэж өөрөө унаж босож үзсэнээр амьдралд нь маш их туршлага болно.
Энгийн эцэг эхчүүд хүүхдэдээ болно, болохгүйг зааж хэлдэг. Харин ухаалаг эцэг эхчүүд өөрөө аль нэг замыг сонгохын зөвлөдөг. Мэдээж буруу бүхнийг тайлбарлах ч гэлээ, хувийн орон зайг нь хүндэлж, өөрөө сонголт хийх эрхийг олгодог.
Энгийн эцэг эхчүүд хүүхдэдээ байнга бэлэг, тоглоом авч өгдөг. Ухаалаг эцэг эхчүүд заримдаа хүүхдэдээ мөнгө бэлэглэж, зарцуулах мэдлийг ч хамт өгдөг. Багаасаа мөнгө зөв харьцаж сурах нь тэдэнд амьдралын хичээл болдог. Тэд мөнгөө шууд үрэхээс илүү цуглуулж, өөрт хэрэгтэй зүйлсээ авах нь чухал гэдгийг ч мэдэж авна.
Энгийн эцэг эхчүүд хүүхэдтэйгээ илүү их хугацааг хамт өнгөрүүлэхийг хичээж, өөрийн хувийн амьдрал, хобби зэргээ орхигдуулдаг. Харин ухаалаг эцэг эхчүүд өөрсдийн хувийн орон зайгаа ч орхилгүй хамт авч явдаг бөгөөд энэ нь хүүхдэд маш том үлгэр дуурайлал болдог байна шүү.