Хэрхэн “зөв амьсгалж” унжсан гэдэснээсээ салах вэ?

Турах, турах, турах.. Таны өдрийн бодол шөнийн зүүд болчихоод байна уу? Үнэндээ турах тун ч амархан гэдгийг та мэдэх үү? Ердөө л зөв амьсгалж чадвал турж болно гээд боддоо. Итгэмээргүй мэт санагдаж байна уу? Тэгвэл туршаад үзвэл ямар вэ? Тун ч амархан боловч үр дүнтэй шүү.

Амьсгал зөв авч турах

Гүнзгий амьсгаа авч, гэдэс рүүгээ оруулахыг хичээгээрэй. Гэдсээ цүдийлгэнэ гэсэн үг. Ингээд нэг, хоёр, гурав, дөрөв тоолоод амьсгалаа амаараа зөөлөн гаргана. Чадах хэмжээгээрээ олон дахин хийгээрэй. Бүх л өдөржингөө бусдад мэдэгдэлгүй хийсэн ч болно. Их хийх тусам л сайн. Энэ нь дасгал хийх болон алхаж байгаа үед амьсгал давхцах, зүрхний цохилт түргэсэх зэргээс сэргийлэх төдийгүй энгийн үед жингээ бууруулахад туслах юм.

Муур, үнээ

Энэ дасгалыг олон хүн мэднэ гэж найдаж байна. Иогийн үндсэн дасгалуудын нэг бөгөөд хэвлий хэсгээр турах болон нурууны булчингуудыг суллахад тусална. Хөлөөрөө өвдөглөж, дөрвөн хөллөнө. Тус байрлалаас нуруугаа хотойлгож, толгойгоо өргөж байрлалаа хэсэг хадгална.

Дараа нь толгойгоо доошлуулж, нуруугаа бөхийлгөж, гэдсээ татаж чангалаарай. Ингэхдээ дээр сурсан амьсгалаа авч байхаа мартуузай. Ингэснээр таны бие бүхэлдээ суларч амрах төдийгүй сэтгэлийн дотоод амгаланг ч давхар мэдрэх болно.

Өвдөг тохой

Нуруугаараа шалан дээр хэвтээрэй. Хоёр гараа толгойныхоо ард тавьж, хөлөө нугална. Тус байрлалаас зүүн гараа татаж, баруун өвдгөндөө ойртуулна. Нөгөө талдаа ч бас дуурайж хийгээрэй. Ийнхүү нэг талдаа 20 удаа хийж, дасгалаа дуусгана. Хэрэв боломжтой бол гурван оролтоор 20 тоогоор хийнэ.

Амралт

Тайван гэгч нь нуруугаараа шалан дээр хэвтэнэ. Тус байрлалаас баруун хөлөө зүүн өвдөг дээр тавьж, зүүн хөлөө баруун өвдөг дээр сөөлжилж тавиарай. Энэ нь гуяын булчинг суллаж, өвдөгний хөдөлгөөнд ч давхар сайнаар нөлөөлнө.

Та өглөө сэрсэн даруйдаа энэхүү дасгалыг хийж, хэсэг хугацаанд хэвтээд, шүршүүрт орж байгаарай. Энэ нь хоол боловсруулах явцыг хурдасгахад тусалж, таны галбирыг сайхан болгоно. Итгээд зүгээр л хийгээд үз!

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!