Дууссан 00 цаасны голыг ашиглан төрөл бүрийн хэрэгтэй зүйлс хийх аргууд

Та хэрэглэж дууссан 00 цаасын голыг шууд л хаячихдаг уу? Тийм бол энэ мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Учир нь хэрэггүй болсон 00-ыг төрөл бүрээр ашиглаж болох санаануудыг та бүхэндээ дуулгаж байна. Таны хэрэггүй гээд хаячихдаг тэр зүйлийг ямар олон зүйлд ашиглаж болно гээч. Та ч бүр балмагдаж орхих байх даа…

Машины гараж

Хүүхдийн тань машинууд энд тэнд хөглөрөөд төвөгтэй байна уу? Тэгвэл 00 цаасны голыг хооронд нааж эвлүүлээд машины гараж болгож болно шүү. Хүүхдэд тань ч бас таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Ширээн дээрх тавиур

Ширээн дээр хөглөрсөн үзэг бал, хайч цавуу зэргийг хааш нь хийхээ мэдэхгүй байна уу? Тэгвэл танд 00 цаасны гол тусална. Эдгээрийг гоёмсог өнгөөр будаж наагаад, мөн л бал харандааны хайрцаг болгож болно.

Утасны дамар

Утас энд тэнд хөвөрч, ороолцолдох ч бас л асуудал шүү. Энэ асуудлаас таныг гаргах зүйл бол бас л өнөөх 00-ын цаасны гол юм шүү. Та ердөө л цаасны голонд утсаа орооход хангалттай.

Дотуур хувцасны хайрцаг

Дотуур хувцсаа тус тусад нь ялгаж хиймээр байгаа ч танд тийм тасалгаатай сав байхгүй бол 00-ын цаасны голыг ашигла. Одооноос таны хувцасны шүүгээ илүү цэгцтэй болно.

Бэлэгний хайрцаг хийх

Шинэ жилийн баяр ч дөхөж байна. Та хайртай дотны хүмүүстээ өгөх бэлгээ 00-ын цаасны голд боогоод өгч болно гээд боддоо. Үнэхээр сонирхолтой байгаа биз? Хайрцгаа бэлтгэхдээ зурагт үзүүлсэн дарааллаар нугалах бөгөөд дараа нь багахан чимэглэхэд хангалттай юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!