Буурал үснээсээ ичиж байнга будах хэрэггүй. Будаггүйгээр буурал үснээсээ салах хялбар арга

Он цаг урсан өнгөрөхийн хэрээр бид өтөлж, энэ нь олон зүйлээр илэрдэг. Тэдгээрийн нэг бол үс бууралтаж, өнгөө хувиргах юм. Манай ээж цагаан үс ихтэй учир үсээ байнга буддаг. Гэвч энэ нь ээжийн минь хуйхыг гэмтээж, харшлах болсон тул ээж маань будагнаас татгалзахаас өөр аргагүйд хүрсэн. Тийм болохоор буурал толгойтой болж, үүндээ ч гутарч, үеийнхнээсээ хөгшин харагдаж байгаадаа сэтгэл дундуур байсан нь надад ч мэдрэгдэж байсан юм.

Ээжийгээ хэрхэн буцаад жаргалтай, сэтгэл хангалуун болгох вэ гэж их бодож судалсны эцэст би үсийг заавал будахгүйгээр буурал үснээс салж болдог аргыг олсон. Энэ арга ч үр дүнгээ үзүүлж, ээж минь буурал үснээс салж, одоо гялалзаж яваа…

Энэ арга бол Орос ардын аргаар буурал үснээсээ салж чадах шалгарсан арга. Энгийн гар доорхи материалаар хийж, богино хугацаанд үр дүнг нь үзэх боломжтой. Энэ арга үсийг тань харлуулаад зогсохгүй тэжээл өгч, өтгөн сайхан ургахад нэмэр болно.

Танд ердөө:

  • Зөгийн бал – нэг халбага
  • Касторын тос – нэг халбага
  • Конъяк – нэг халбага
  • Өндөгний шар – нэг ширхэг хэрэг болно.

Бүгдийг нь сайтар хольж хутгаад хуйхандаа түрхэж, 5 минут массажлана. Гялгар уутаар ороогоод, малгай өмсөнө. Ингээд 2-3 цаг байлгаад шампуниар угаана.

Долоо хоногт 2 удаа хийнэ. 3-4 удаа энэхүү бигнүүрийг хийсний дараа үр дүн нь харагдаж эхлэх ба ердөө хоёр долоо хоногт л үр дүнгээ үзнэ гэсэн үг юм. Буурал үс чинь дахиад бараантан харлаж эхлэхийг харах үгээр хэлэхийн аргагүй баяр баясгаланг мэдрүүлнэ шүү.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!