Орцонд нь бага зэрэг архи ордог ээжийн минь амттай хуушуур хийдэг нууц жор

Амттай хуушуур хийж идэх ч үнэхээр сайхан шүү. Гэхдээ зүгээр нэг хуушуур биш аманд ороод л аз жаргалыг мэдрүүлэх дэндүү сайхан амттайг хийж сурмаар байна уу? Тэгвэл энэ жорын дагуу хийхэд л хангалттай юм. Гэрийнхэн болон хайртай дотны хүмүүстээ хамгийн амттай хуушуур амтлуулж, нэгэн оройг халуун дулаан уур амьсгалтай, баяр хөөрөөр дүүрэн өнгөрүүлээрэй.

Орц:

Гурилын зуурмагт:

  • Гурил – 450 гр
  • Давс – 5 гр
  • Сүү – 250 мл
  • Архи – 40 гр

Маханд:

  • Татсан мах – 450 гр
  • Сонгино – 100 гр
  • Тараг – 80 гр
  • Давс, перец – амталгаагаар
  • Өндөг – 1 ширхэг

Хийх арга:

  • Сүүндээ давсаа хийж хутгаад, дээр нь гурилаа бага багаар хийж зуурах бөгөөд архиа нэмэхээ ч мартаж болохгүй.
  • Гурилаа зуураад гялгар уутаар боож, хөргөгчинд 30 минут байлгах хэрэгтэй.
  • Сонгиноо маш жижиг хэрчиж, махан дээрээ хийгээрэй. Базсан махандаа тараг болон давс, перецээ хийж амтална.
  • Амраасан гурилаа авч элдэнэ. Ингэхдээ 1 см зузаантай болгож элдээд, 12 тэнцүү хэсэгт хуваана.
  • Одоо хуваасан гурил дээрээ таруулан махаа тус бүрт нь тавьж бэлтгэнэ.

  • Өндгөө хутгаж, үүнийгээ багсаар авч, гурилны үзүүр хэсэгт түрхэх бөгөөд гурилныхаа амсруудыг нийлүүлж дарна. Амсарыг салгахгүйн тулд сэрээгээр сайн дарж өгөөрэй.
  • Ингээд бэлэн болсон махтай бялуугаа 180 хэмд халаасан тосонд хийж шарна. Хоёр талаараа шаргалтаж бор өнгөтэй болоод ирэхэд нь гаргаж аваарай.
  • Хоолоо бага зэрэг хөргөж амраасны дараа идэж болно.
  • Хэрэв та хүсвэл тосонд шаралгүйгээр шарах шүүгээнд жигнэж ч болох юм.
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!