Хүмүүсийн 90 хувь нь даралтаа буруу хэмждэг. Та яг юун дээр алддаг вэ?

Одоо хүмүүс бусдын тусламжгүйгээр даралтаа хэмжиж чаддаг болжээ. Танд ердөө даралтын аппарат байхад л хангалттай. Гэхдээ та даралтаа буруу хэмждэг гэдгээ мэдэх үү? Даралт үзэхээс өмнө биеэ бэлдэх хэрэгтэй байдаг бөгөөд таны юу ууж хэрэглэсэн, яаж суусан зэргээс хамаарч, даралтын хэмжээ өөрчлөгддөг байна шүү.

Даралтаа хэрхэн зөв хэмжих вэ?

  • Даралтаа хэмжихээс өмнө 5 минут амрах хэрэгтэй
  • Даралт хэмжихээс цаг 30 минутын өмнө кофе, согтууруулах ундаа, хүчтэй цай, хийжүүлсэн ундаа ууж болохгүй мөн тамхи татаж болохгүй
  • Нуруугаараа ямар нэгэн юм тулж, тухтай суух хэрэгтэй
  • Гараа амрааж, ширээн дээр тавьсан байх ёстой
  • Даралт хэмжиж байх үед чимээгүй байгаарай
  • Даралтны аппаратаа гарандаа зүүхдээ тохойноос 2-3 см дээр байх хэрэгтэй
  • Хөлөө ч мөн тухтай байлгаарай. Дээр дээр нь ачиж болохгүй
  • Даралтаа хэмжүүлэхээс өмнө бие засаарай
  • Мөрөн дээрээс хэт хүндээр дарах хувцас өмсөж болохгүй. Энэ нь даралтны хэмжээ өндөр гарахад нөлөөлнө.
  • Дарааллан 2-3 удаа даралтаа үзэж болохгүй. Үнэхээр ахин үзэх шаардлагатай бол 7-10 минутын дараа ахин үзээрэй.

Хариу хэрхэн өөрчлөгддөг вэ?

  • Кофе уусны дараа даралтаа үзэхэд – 11/5 -аар зөрнө
  • Архи уусны дараа даралтаа үзэхэд – 8/8  -аар зөрнө
  • Тамхи татсаны дараа даралтаа үзэхэд – 6/5 -аар зөрнө
  • Давсаг дүүрэн байхад даралтаа үзэхэд – 15/10 -аар зөрнө
  • Нуруунаас түших юмгүй үед даралтаа үзэхэд – 6/10 -аар зөрнө
  • Гараа ширээн дээр тавилгүй даралтаа үзэхэд – 7/11 -аар зөрнө
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!