Хэрэв танай гэрт чихрийн шижинтэй хүн байдаг бол энэ талхыг хийж өгөөрэй. Төрөл бүрийн юм идэж чадахгүй хүнд энэ талх хамгийн тохиромжтой

Дэлхий нийтийн чимээгүй тахал болоод буй чихрийн шижин өвчин гурван үе шаттай. Хэрвээ танд доорх шинж тэмдэгүүд илэрдэг бол цусан дахь сахарын хэмжээгээ хянаж, хооллолт, амьдралын зөв хэв маягт шилжих хэрэгтэй болсныг анхааруулья.

  • Олон удаа шээх
  • Хэт их цангах
  • Өлсгөлөн нэмэгдэх
  • Амнаас эвгүй үнэр гарах
  • Жин нэмэх эсвэл турах
  • Ядарч сульдах
  • Алсын хараа муудах
  • Шарх удаан эдгэх
  • Өвчлөмтгий болох
  • Арьсны өөрчлөлт – арьс загатнах
  • Бэлгийн үйл ажиллагааны алдагдал
  • Үе мөчний өвчлөл зэрэг шинж тэмдгээр илэрнэ.

Улмаар хүнд хэлбэрт шилжиж, бөөрний архаг дутагдалд орох, нүд сохрох , хөлний хүндрэлд орох, судасны хүндрэлийн улмаас хөлөө тайруулах, зүрхний шигдээс үүсэх зэрэг архаг хүндрэлүүд үүсэх эрсдэлтэй.

Чихрийн шижин өвчнөөс сэргийлэх , учирч болох эрсдлээс өөрийгөө хамгаалахын тулд та нэгдүгээрт эрүүл зөв хооллолтыг сонгож, дасгал хөдөлгөөн хийж, жингээ хэвийн байлган, хорт зуршлаасаа татгалзах хэрэгтэй. Энэ бүгдээс таны хооллолт хамгийн чухал бөгөөд зөвхөн зөв хооллолтоор эрсдлийг 30-50 хувиар бууруулах боломжтой. Тэгвэл бид та бүхэндээ чихрийн шижинтэй хүмүүст зориулсан амттай талхыг санал болгож байна. Үүнийг өөрийн гараар хялбархан бэлтгэж болно.

Орц:

  • Хөөлгөгч – 1 халбага
  • Гурил – 75 гр
  • Ус – 75 гр
  • Давс – 1 халбага
  • Гурил – 2.5 аяга
  • Ус – 2.5 аяга

Хийх арга:

Та талх хийхээс нэг өдрийн өмнө хөөлгөгч, 75 гр гурил, 75 гр усаа хольж зуурна. Үүнийгээ хонуулж өглөө нь талх хийхдээ ашиглана.

Давсаа тал аяга усанд хийж уусгаарай. Үлдсэн 2 аяга усаа өмнө бэлтгэсэн гуриландаа хийж, дээр нь давстай усаа ч мөн нэмнэ. Одоо харин хуурай гурилаа хийж зуурах хэрэгтэй. Ингээд зуурсан гурилаа 1 цаг амраах хэрэгтэй.

Үүний дараа гурилаа нааш цааш эргүүлж, 20 минут массажлана. Одоо гурилаа хэвэнд оруулж, 1 цаг амраана. Дараа нь ахин гурилаа эргүүлж, хуурай гурил цацаж нухаад 4 цаг амраах хэрэгтэй. Одоо харин гурилаа шарах шүүгээнд хийж, 20 минут жигнэхэд хангалттай юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!