Шинэ жилийн өмнө солиотой турмаар байна уу? Тэгвэл яг одооноос эхэлж, үүнийг уугаарай

Юу юугүй шинэ жил хаяанд ирчихлээ шүү бүсгүйчүүдээ! Яаж турж, хэрхэн хүн бүхнээс үзэсгэлэнтэй харагдах вэ хэмээн толгойгоо гашилгаж байна уу? Тэгвэл бид танд шинэ жилээс өмнө турах аргыг хүргэе. Өнөөдрөөс эхлэн энэ аргыг хэрэглэж, жингээ хасч галбиржаарай бүсгүйчүүдээ. Шинэ жилийн үдэш таныг харсан хүн бүхэн гайхан балмагдаж, бүсгүйчүүд нь яаж турсан нууцыг тань сонирхож, эрчүүд нь харцаа ч салгаж үл чадна шүү.

Орц:

  • Халуун ус – 8 стакан
  • Ханборгоцой – тал аяга
  • Гоньдны үр – 1 цайны халбага

Хийх арга:

Ханборгоцойгоо жижиглэж хэрчинэ. Үүнийгээ халуун усандаа хийж, дээр нь гоньдны үрээ нэмж хутгаарай. Бэлдмэлээ нэг хоног хонуулж, маргааш өглөөнөөс нь эхлэн ууна. Ингэхдээ эхлээд бэлдмэлээ шүүж, зөвхөн шүүсийг нь уух хэрэгтэй. Өдөрт хоолны дараа тус бүр 1 аягыг уух хэрэгтэй. Энэ нь өдөрт 3 аяга гэсэн үг юм. Энэ нь таны гэдсийг цэвэрлэж, тураах үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ үе мөчинд ч сайн нөлөөтэй аж. Та нэг сумаар 2 туулай буудаж байна л гэсэн үг юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!