Хүүхэд маань цэцэрлэгт яваад л ханиад хүрчихдэг байсан. Харин энэ аргыг хэрэглээд ахиж ханиад хүрч зовоогоогүй шүү

Бага насны хүүхэд өвдөх шиг хэцүү зүйл байдаггүй. Өвөл болохоор битүүхэндээ айдастай болж эхэлдэг. Хүүхдээ цэцэрлэгт явуулахад л ханиадтай болчихно, гэртээ байлгая гэхээр харах хүн байдаггүй. Иймэрхүү төвөгтэй асуудалтай тулгарч байсан аав ээжүүд олон байх.

Харин би доорх аргуудын тусламжтайгаар хүүхдийнхээ дархлааг сайжруулж, ханиад томуунаас үүрд салгаж чадсан. Одоо бол цэцэрлэгт явуулахдаа ямар ч айдасгүй амар байгаа шүү. Тийм учраас та бүхэндээ ч бас хэрэгтэй боловуу хэмээн доорх мэдээллийг бэлтгэлээ.

Ханиад томуунаас хэрхэн сэргийлэх вэ?

  • Өвчлөлөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл сайн байх явдал тул витаминлаг чанарлаг хоол идэх, ялангуяа өглөөний цайгаа тогтмол ууж хэвших, биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг эрхэмлэн, хангалттай унтаж амрах
  • Улирлын байдалд тохируулан хувцаслах, хүйтэнд малгай, ороолт, бээлий хэрэглэх хэрэгтэй бөгөөд их даарснаар хүний бие цочролд орж дархлаа муудсанаар ханиад амархан тусдаг байна.Үүнийг монголчууд дээр үеэс гүнзгий мэдэрч “Дулаан яввал мянган лан’ гэж үр хүүхдэдээ заан сургадаг байжээ.
  • Хамрын салстад сонгино, сармисны тосон ханд түрхэх
  • Гичтэй бүлээн усанд хөлөө 5-10 минут дүрж, хөлийн уланд тосон иллэг хийх
  • Витамин С-ээр элбэг жимс болон нимбэгний шүүс, витамин С-г хэрэглэх
  • Өдөрт 2-3 хумс сармисыг хоол ундандаа хэрэглэх. Хоолоо гал дээрээс авсан хойноо жижиглэсэн сармисаа хийн халуун шөлөндөө хандалж дэвтээн хэрэглэхэд сармисны эмчилгээний үйлдэл нь хадгалагддаг.

Ханиад томууны шинж тэмдэг илэрвэл яах вэ?

  • Халуун аарц, чацарганын шүүс, сармистай хар шөл зэрэг амаар уух шингэнийг түлхүү хэрэглэх хэрэгтэй. Ялангуяа давс багатай сармистай шөл халуунаар нь өдөрт 3-аас доошгүй удаа уух
  • Амны хаалт байнга зүүж хэвших
  • Гараа сайтар савандаж угааж хэвших, хүүхдийн тоглоом, аяга, халбага болон шүдний сойзыг өдөр бүр содын уусмалаар ариутгах. Ханиахдаа амаа гараараа дарахгүй алчуураар халхалж ханиах ба уг алчуураа угааж, индүүдэж ариутгаж байх
  • Томуу, томуу төст өвчний үед эмийг эмч болон эм зүйчийн өгсөн зааврын дагуу хэрэглэх, дур мэдэн антибиотик хэрэглэхээс зайлсхийх
  • Өвчилсөн тохиолдолд минигрипп, миксагрипп, проколд, аньсны шүүс зэргийг өвчний эхний 3 хоногт зааврын дагуу ууж хэрэглэх
  • Томуу, томуу төст өвчинд шинж тэмдгийн эмчилгээ хийнэ. Үүнд: халуун бууруулах, ханиалга намдаах, амьсгалын замыг чөлөөлөх, хордлого тайлах шингэн хэрэглэх, ардын уламжлалт тан ууж болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!