Та өөрийгөө зүгээр л “эморч” байна гэж бодтол депресст орсон байж ч болзошгүй. Депресст орсныг илтгэх шинж тэмдгүүд

Хүн гэдэг сэтгэлийн амьтан. Гэнэт сэтгэл санаа тавгүйтэх, уйлмаар санагдах, бүх зүйлс утгагүй санагдаж эхлэх, өөрийгөө ойлгохгүй болох гэхчлэн маш олон сэтгэл зүйн асуудал бидэнд тулгарч байдаг. Та өөрийгөө би зүгээр л эморч байгаа гэж бодож байтал депресст орчихсон байвал яах вэ? Хэрэв тийм бол сэтгэл зүйчид хандаж зөвлөгөө авах хэрэгтэй. Эс бөгөөс цаашдаа ямар хэцүү асуудлууд тулгарахыг хэлж мэдэхгүй. Ингээд хамтдаа депресст орсныг илтгэх шинж тэмдгүүдийг мэдэж авъя.

  • Идэх сонирхол өөрчлөгдөх

Нэг өдөр их хоол идмээр санагдаад, маргааш нь хоол харахаас ч дургүй хүрээд, яагаад байгаагаа ч ойлгохгүй болох нь депресстэй холбоотой аж.

  • Гэдэс өвдөж гүйлгэх

Та гайхаж байж мэдэх ч, сэтгэл зүйн өвчлөл нь нарийн бүдүүн гэдэстэй шууд холбогдож байдаг. Байн байн дотор эвгүйхэж, гүйлгэх нь таны сэтгэл зүйтэй ч давхар холбоотой юм.

  • Байнга уур хүрэх

Ямар ч уурлах зүйл болоогүй байхад л уур тань хүрч, давчдаад байна уу? Юунаас болж уурласнаа ч мэдэхгүй өөрийгөө гайхаж, зүгээр л орилж хашхирмаар санагдах нь депрессийн шинж тэмдэг аж.

  • Толгой өвдөх

Депресст өртсөн хүн байнга толгой өвдөх гэх том асуудалтай тулгардаг. Сэтгэл санаа тавгүй байхад толгой хүртэл өвдөж улам бүр зовоодог.

  • Зүрх өвдөх

Стресс бухимдлаас болж зүрх өвдөж, цаашлаад амьсгал давчдаж ухаан балартах нь бий. Зарим тохиолдолд стрессээс болж цус харвах ч байдаг аж.

  • Байн байн өөрчлөгдөх

Нэг өдөр нэг зүйлийг сонирхож, маргааш нь өнөөхөөсөө залхаж өөр нэгийг сонирхох гэхчлэн төөрч будилна. Өдөр бүр зан авир өөрчлөгдөж хувирна.

  • Дуу чимээнээс харшлах

Ямар нэгэн дуу чимээг сонсохоор дургүй хүрч, дотор давчдана. Сүүлдээ үүнээсээ харшилж, өөрийгөө зовоож эхэлдэг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!