Би гэрээсээ хоол авч яваад, ажил дээрээ халааж иддэг байлаа. Харин миний байнга иддэг хоолыг ингэж халааж болдоггүй гэдгийг сая л мэдлээ

Миний хувьд гаднаас хоол авч идэхийн оронд гэртээ хоолоо бэлтгээд, ажил дээрээ аваачиж халааж идэхийг илүүд үздэг. Энэ нь мөнгөнд хэмнэлттэй дээрээс нь эрүүл мэндийн хувьд ч хамаагүй аюулгүй санагддаг.

Гэтэл би саяхан богино долгионы зуух буюу печэнд халааж болдоггүй хоол хүнс гэж байдаг болохыг мэдэж авлаа. Хамгийн хачирхалтай нь миний байнга иддэг хоол богино долгионы зууханд огт халааж болохгүй юм билээ. Бүр эрүүл мэндэд ч онцгой хохирол учруулдаг гэж байна лээ. Тийм болохоор та бүхэндээ ч бас энэ тухай мэдээллийг хүргэж байна.

Будаа

Будааг бид өдөр тутмын хоолондоо идэж хэрэглэдэг. Харин идэж байгаад дутуу үлдээсэн будаатай хоолоо өрөөний тасалгаанд байлгаж байгаад буцааж халаах нь хамгийн буруу юм. Учир нь ямар нэгэн таг, хаалтгүй байх үед хоолонд олон тооны бактери шингэдэг бөгөөд халаах үед нянгууд бүр өсч, үрждэг аж. Тиймээс халдварт өвчин тусах, хоолны хордлогонд орох гэхчлэн асуудалтай тулгарч болзошгүй билээ.

Төмс

Бидний өдөр тутамдаа идэж хэрэглэдэг төмсийг ч мөн богино долгионы зууханд халааж болохгүй. Ингэснээр төмсний шимт чанар, амт үгүй болох төдийгүй идсэн даруйд хоолны хордлого болох магадлал өндөр байдаг. Мөн сонирхуулахад богино долгионы зууханд халаасан төмснөөс шарсан төмс идсэн нь дээр байдаг гэнэ. Цаг заваа хэмнэх гэснээсээ болоод та эрүүл мэндээ гаргуунд нь гаргахыг хүсэхгүй байгаа биз дээ?

Бууцай

Эрүүл хоол хүнсийг эрхэмлэгч хүмүүсийн нэн тэргүүний сонголт болсон бууцай нь олон тооны витамин, эрдэс бодисыг өөртөө агуулж байдаг. Гэвч энэхүү ногоог богино долгионы зууханд хийж халааснаас өнөөх амин дэм, эрдэс бодис нь хор болон хувирч, сөрөг нөлөө үзүүлдэг байна. Та энэхүү ногоогоо хоол, салатанд хийн идэж эрүүл амьдралын хэвшлийг баримталж болох хэдий ч ахин халаах тал дээр эсрэг байр суурийг баримталж байгаарай.

Мөөг

Мөөг нь их хэмжээний уураг, витамин, амин хүчил зэргийг агуулдаг тул хүний биед хамгийн хэрэгтэй хүнсний ногоо хэмээн нэрлэгддэг. Харин үүнийг зууханд ахин халааж идэх нь эрүүл мэндээ өөрийн гараар үгүй хийж байгаагаас өөрцгүй бөгөөд ходоод гэдэсний үйл ажиллагаа алдагдан, гүйлгэдэг байна. Хэрэв та хоолноос үлдсэн мөөгөө халааж идэх гэж байгаа бол яг одоо больж, мөөгөө хөргөгчинд хийж хонуулаад маргааш нь 158 хэмд халааж болох юм. Энэ нь шууд халааж идсэнээс аюул багатай төдийгүй амт чанар сайтай болох юм.

Хүрэн манжин

Хүрэн манжинг хамгийн шим тэжээлтэй, биед хэрэгтэй хүнсний ногоо гэж нэрлэх нь бий. Гэвч үүнийг халааснаар өнөөх шим тэжээл нь эсрэгээрээ хор болон хувирдаг байна. Иймд та энэхүү гайхалтай, амин дэмтэй ногоог салатанд хольж, түүхийгээр нь идэж болохын зэрэгцээ шөлтэй хоолонд хийх нь мөн тохиромжтой юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!