Ариун цэврийн хэрэгслийг зөвхөн сарын тэмдэг ирсэн үед ашигладаггүй юм шүү, охидоо! Үүнийг ахуй амьдралдаа илүү овжин байдлаар ашиглах олон арга бий…

Мэдээж эмэгтэй хүн бүр л өдөр тутмын хэрэгслийг хэрэглэдэг шүү дээ. Гэхдээ зөвхөн ариун цэврээ сахих үүднээс бэлхүүснээс доош хэсэгтээ хийдэг. Харин үүнийг өөр төрөл бүрийн аргаар ашиглаж болдог тухай мэдээллийг танд хүргэж байна. Үнэхээр сонирхолтой бас мэдүүштэй шүү.

Суганы хөлрөлтөөс сэргийлэх

Суга нь хөлөрч амархан хувцсаа бохирдуулдаг хүмүүс олон байдаг. Тэгвэл та өдөр тутмын хэрэгслээ цамцныхаа суганд нааж яваарай. Энэ нь таны хөлсийг өөртөө шингээж, цамц норох болон эвгүй үнэр гарахаас сэргийлнэ.

Шаахай болгож өмсөх

Хэрэв танд яаралтай шаахай хэрэгтэй болвол өөрт ойр байгаа өдөр тутмын эсвэл ариун цэврийн хэрэгслээ ашиглаж, хөөрхөн шаахай хийгээд өмсч болно шүү. Таныг хүнд нөхцөл байдлаас аврах аврагч ч болж мэднэ шүү.

Гутлын улавч болгох

Хэрэв таны гутал чийг татаж, шивэр үнэртээд байвал нэг ширхэг өдөр тутмын эсвэл ариун цэврийн хэрэгсэл хийчих. Энэ нь улавчнаас илүү таны хөлд тухтай байж, чийгийг сайн шингээнэ.

Цус алдалтыг зогсооно

Хэрэв та биеийнхээ хаа нэгтээ зүсч гэмтээсэн бол ариун цэврийн хэрэгсэл ашиглаарай. Энэ нь цусыг тогтоох шидтэйг та хэлүүлэлтгүй мэдэх биз ээ.

Нүүр цэвэрлэгч хөвөн болгох

Хэрвээ танд хөвөн байхгүй бол нүүрээ цэвэрлэхдээ ариун цэврийн хэрэгслийг ашиглаж болох юм. Энэ нь хөвөнгөөс дутахгүй таны арьсыг цэвэрлэнэ.

Гутал холгохоос сэргийлнэ

Хэрэв таны гутал холгодог өдөр тутмын хэрэгслээс хайчилж аваад гутлынхаа ар хэсэгт наагаарай. Ингэсэн байхад таны гутал ахиж холгохгүй.

Нүүр будахад ашиглах

Хэрэв та анзаарч байсан бол бүсгүйчүүд маань нүүрээ төгс сайхан будахын тулд “tape” авч, нүдэн дороо нааж байгаад тениэ түрхдэг шүү дээ. Энэ нь будалтыг цэвэрхэн болоход тусалдаг. Харин танд “tape” буюу тууз байхгүй бол өдөр тутмын хэрэгслийг хайчилж наагаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!