Энэ аргыг эрт мэдсэн бол охид бүсгүйчүүд хөмсөг шивүүлж, сормуус суулгуулахгүй байсан даа

Хөмсөг болон сормуус хүний гадаад төрхөнд маш чухал. Таныг нүүрээ будаагүй байлаа ч үзэсгэлэнтэй харагдахад тусална. Харин төрөлхийн хөмсөг, сормуус муутай охид маань хэрхэн ургуулах талаар бодож үзэлгүй шууд л хөмсөг шивүүлж, сормуус суулгадаг нь харамсалтай. Өнөөдөр та бүхэндээ хөмсөг болон сормуусыг богино хугацаанд ургуулах аргуудыг танилцуулж байна. Та эдгээрээс өөрт таалагдсан аргыг сонгож хэрэглээрэй. Үнэхээр үр дүнтэй байх болно шүү.

Касторын тос 

Касторын тосны тухай та ч бас сонсож байсан л биз дээ. Энэ нь хөмсөг болон сормуусыг маш хурдацтай ургуулж, өтгөрүүлдэг гэдгээрээ тун ч алдартай.

Нүүрээ угааж цэвэрлээд арчиарай. Дараа нь касторын тосоо хөвөнд шингээж хөмсөг болон сормуусаа арчина. 30 минутын дараа дахин нүүрээ угаах ба энэ удаад хүйтэн усаар угаах хэрэгтэй. Та 4 долоо хоногийн турш энэхүү аргыг хэрэглээрэй. Үнэхээр гайхалтай үр дүн таныг хүлээж байх болно.

Вазелин

Арьсыг чийгшүүлж, үрэвсэл дарах үйлчилгээтэй вазелин нь таны хөмсгийг ургуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Та өдөрт 3 удаа вазелиныг хөмсгөндөө түрхээрэй. 1-2 сарын дараа гэхэд үр дүн нь харагдна.

Нимбэг

Цитрусын төрлийн жимснүүд нь нүүрэн дээрх батгыг арилгаад зогсохгүй хөмсгийг хүртэл ургуулах шидтэй гэнэ шүү. Нимбэгнээс зузаан зүсч авна. Үүгээрээ хөмсгөө 4-5 минутын турш арчиж үрээрэй. Дараа нь хүйтэн усаар угаана. Нимбэгээ нүдэндээ хүргэхгүй байхыг анхаараарай. Мөн тус аргыг орой унтахдаа ашиглаж байгаарай. Хөмсгөндөө нимбэг түрхээд шууд наранд гарч болохгүй.

Зуун настын гел

Зуун натсын гелээ хөмсгөндөө түрхэж, 10 минутын дараа хүйтэн усаар угаагаарай. Ингэснээр сарын дараа гэхэд таны хөмсөг өтгөн болсон байх аж.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!