Дэлхий нийтийг шуугиулж буй дуучин Дуа Липагийн тухай таны мэдэхгүй 10 баримт

Сүүлийн хэдэн жилийн дотор маш хурдацтай хөгжиж, алдаршиж байгаа дуучин бол яахын аргагүй Дуа Липа юм. Тэрээр өдгөө дөнгөж 23 настай ч, дэлхий нийтэд нэрээ цуурайтуулж, супер од болон гялалзаж байгаа билээ. Манай улсад ч мөн түүнийг шүтэн бишэрдэг, дууг нь сонсох дуртай маш олон залуучууд байдаг. Тэд нартаа зориулан Дуа Липагийн тухай хамгийн сонирхолтой 10 баримтыг дэлгэж байна.

Түүний нэрний утга бол Хайр

Үзэсгэлэнтэй дуучин бүсгүй нь Албани улсад мэндэлсэн бөгөөд түүний нэр болох Дуа Липа нь Хайр гэсэн утгатай аж. Тэрээр бага байхдаа нэрэндээ дургүй байсан ч, том болохын хэрээр нэрэндээ дурлаж эхэлсэн тул тайзны нэр авалгүй, өөрийн нэрээр дуулдаг байна.

Түүний аав бас урлагийн хүн

Дуучин бүсгүйн аав болох Дукагжин Липа нь урлагийн салбарт өөрийн гэсэн карьертай нэгэн юм. Тэрээр хөгжим тоглож, төрөл бүрийн хөгжмийн арга хэмжээ зохион байгуулдаг. Мөн охиныхоо хамгийн том фен нь юм. Дуа Липаг урлагт хөл тавихад хамгийн их түлхэц болсон хүн бол яахын аргагүй түүний аав юм.

Түүнийг бага ангид байхад багш нь дуулж чадахгүй гээд найрал дуунаас хасч байв

Үнэхээр итгэмээргүй сонин санагдаж болох ч, түүний найрал дууны багш нь Дуа Липаг 11 настай байхад дуулж чадахгүй гээд найрал дуунаас хасч байсан гэдэг.

Тэр 15 насандаа гэрээсээ явсан

Тэр 15 насандаа Лондонд ирж, найзуудтайгаа хамт амьдрах болсон байна. Дуучин бүсгүй энэ тухайгаа “Би гэрээсээ явсан нь хамгийн том шийдвэр болсон гэж боддог. Би илүү биеэ даасан бас өөрийнхөө мөрөөдлийг дагаж, өөрөө бүхнийг туршиж үзэх боломж ч олдсон. Мэдээж гэрээсээ хол байх хэцүү. Гэрийн ажил хийх, хоол хийх гээд л тийм ч амар байгаагүй. Ээж маань над дээр ирээд нүд нь орой дээрээ гарах шахдаг байлаа шүү дээ. Мэдээж би гэрийн ажилдаа сайн байгаагүй ккк”.

Тэр эхлээд “youtube” од байсан

Бусад оддын адил тэр ч бас эхэндээ “youtube” од байсан. Алдартнуудын дууг коверлож дуулж, хүмүүсийг гайхшруулж эхэлсэн юм. Түүний оруулсан дуунууд маш их үзэлт авч, үзэсгэлэнтэй сайхан дуулдаг бүсгүй хүн бүхний хайрыг татаж эхэлсэн байдаг. Тэр 15 настай байхаасаа дуу коверлож дуулж эхэлсэн.

Загвар өмсөгчөөр ажиллаж байсан

Мэдээж хүн бүр түүнийг тун ч сайхан биетэй гэдгийг мэднэ. Тиймдээ ч Дуа Липа нь “Next” загварын агентлагт харъяалагдаж, загвар өмсөж байжээ. Үүнээс гадна загвар өмсөгчийн хувиар алдарт “Vogue, V” сэтгүүлийн нүүрэнд гарч байсан гэдэг.

Робби Виллиамсын үнэнч шүтэн бишрэгч

Олон охид бүсгүйчүүдийн зүрхийг булиглуулж явсан дуучин Робби Виллиамс нь бяцхан Дуагийн сэтгэлийг ч бас хөдөлгөж чадсан юм. Тэрээр бага байхаасаа түүний дуунуудыг сонсож, крашлаж явсан тухайгаа нэгэн ярилцлагын үеэр дурсаж байв. “Эхлээд ээж маань Робби Виллиамсд үнэхээр дуртай байсан. Харин нэг удаа ээжийн үзэж байгаа клипийг хараад Роббид сэтгэл алдарсан гэх юм уу даа кк. Тэрнээс хойш түүний зургийг цуглуулж, дууг нь байнга сонсож, хайрлаж шүтэн бишрэх болсон доо.”

Шөнийн клубд ажилладаг байсан

Мэдээж хүн бүр л мөнгө олохын тулд төрөл бүрийн ажил хийдэг. Харин Дуагийн тухайд нэгэн шөнийн клубд шалгагчийн ажил хийдэг байжээ. Тэрээр орж ирж байгаа хүмүүсийг шалгаж, дресс код хангасан эсэхийг хянадаг байсан гэнэ. Мэдээж шөнө оройн цагаар ажиллах нь түүнд төвөгтэй санагдаж байсан ч, мөрөөдөлдөө хүрэхэд түүнд мөнгө юу юунаас хэрэгтэй байсан нь гарцаагүй.

Түүний анхны хайр

Тэрээр анх 2015 онд загвар өмсөгч Исаак Кервтэй үерхэж эхэлсэн байна. Гэвч тэд өнгөрсөн жил салсан тухай мэдээллэсэн. Дуучин бүсгүй энэ тухайгаа “Миний мэдэрсэн хамгийн сайхан хайр. Бид хамтдаа олон сайхан дурсамжийг бүтээж, нэгэн нэгэндээ хайр гэж юу болохыг мэдрүүлсэн. Тийм болохоор харамсах зүйл байхгүй” хэмээжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!