Амттай ногооны салат хийж хадгалаарай. Энэ өвөл танай гэр бүлийхнийг амттай хоолоор таслахгүй
Хүйтэн өдрүүд наашилж, хүн бүр өвлийн бэлтгэлээ базааж байгаа. Тэгвэл эзэгтэй та энэ өвөл идэх ногооны салатаа яг одоо бэлтгээд цааш хийгээрэй. Энэ нь их амттай болоод таны өдөр тутмын амьдралыг хялбарчлах болно.
Орц:
- Өргөст хэмх – 1.5 кг
- Улаан лооль – 1 кг
- Сонгино – 500 гр
- Лууван – 500 гр
- Үрлэн арвай – 250 гр
- Давс – 1 халбага
- Элсэн чихэр – 2 халбага
- Цагаан цуу – 60 мл
- Ус – 250 мл
- Ургамлын тос – 60 мл
Хийх арга:
Бүх ногоогоо хальсалж угаана. Луувангаа үрэх бол өргөст хэмхээ илүү том үрүүрээр үрнэ. Харин сонгиноо жижиглэж хэрчинэ. Улаан лоолио 6 хувааж хэрчинэ. Харин үрлэн арвайгаа угааж цэвэрлээрэй. Ингээд бүх ногоогоо давс, элсэн чихэр болон ургамлын тостой хольж том саванд хийгээрэй. Дээр нь усаа нэмж хийнэ. Сайтар хутгасны дараа үрлэн арвайгаа хийж ахин хутгаарай.
Одоо үүнийгээ гал дээр тавьж чанана. Дунд зэргийн гал дээр 20 минут чанах хэрэгтэй. Ингэхдээ тогтмол хутгаарай. Эс бөгөөс өргөст хэмх түлэгдэж мэдэх юм. Үүн дээрээ цагаан цуу хийж, ахин 10 минут чанана. Ингээд нэг ёсондоо таны салат бэлэн болно. Үүнийгээ шилэнд хийж хадгалж болох бөгөөд өдөр тутамдаа төрөл бүрийн хоолтой хольж идээрэй.