Хуучирч, бохирдсон хивсийг шинэ мэт болгох арга

Гэрээ өнгө үзэмжтэй, цэвэр цэмцгэр харагдуулахыг гэрийн эзэгтэй бүр л хүсдэг шүү дээ. Тэр дундаа хивс угааж цэвэрлэх хамгийн хэцүү төвөгтэй байдаг. Тиймдээ ч өнгө орохоо больж хуучирсан хивсээ хаях тухай бодох нь бий. Тэгвэл одооноос тэгж бодох хэрэггүй. Үнэтэй угаалга ч дуудалгүй та энгийн аргаар хивсээ угааж цэвэрлээрэй. Энэ нь таны хивсийг шинэ мэт гялалзуулах болно.

Хуурай арга:

  • Хүнсний сода
  • Сойтог эсвэл пролон

Хийх арга:

Хивснийхээ бохирдсон хэсэгт хүнсний содоо цацаж, сойтогоор жигд тараана. Ингээд 1 цаг байлгана. Дараа нь сойтогоор үрж, содоо арилгана. Эцэст нь хивсээ дээр болон доод талыг аль алинг нь тоос сорогчоор соруулаарай. Ингээд таны хивс шинэ мэт болох юм.

Чийгтэй арга:

  • Хүнсний сода – 1 халбага
  • Цууны хүчил – 2 халбага
  • Аяга таваг угаагч шингэн – 1 халбага
  • Халуун ус – 500 гр
  • Шүршигч сав
  • Сойтог, пролон

Хийх арга:

Хүнсний сода болон аяга таваг угаагчаа хольж хутгана. Үүнийгээ усанд хийж сайтар хутгаарай. Дээр нь цууны хүчлээ нэмнэ. Ингээд сайтар хольж хутгасан бэлдмэлээ шүршигч савандаа хийж тавиарай. Үүнийгээ хивснийхээ бохирдол, толботой хэсэгт цацаж, сойтгоор сайн үрээрэй. Дараа нь цэвэр усаар арчиж цэвэрлэнэ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!